Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаалаа
Шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хойд тал буюу Баянбүрдийн тойргоос-Эх Нялхсын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр 29-нөөс тавдугаар 11-ны хооронд хязгаарлаж, шугам сүлжээний сэтгэлгээ, хуучин хучилтыг дахин боловсруулах, хоёр үе асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ.

















