Монгол орны газар хөдлөлтийн идэвхжил 15 жилийн дотор 5 дахин их болж өсчээ
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс дулааны улиралд тохиолдож болзошгүй байгалийн гаралтай аюулт үзэгдлийн таамаглалыг АНУ-ын “ACCU Weather” цаг уурын байгууллага, Колумбын их сургуулийн Цаг уур, нийгмийн судалгааны хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистик мэдээлэл, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээлэлд тулгуурлан гаргалаа.



















