Улаанбаатарт 17 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нийт нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нийт нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Улаанбаатар хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэл хотод хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудыг нийгэм, эдийн засгийн хувьд эрэмбэлж иргэдийн ажил амьдралтай уялдуулж, дүүрэг хороодод тулгамдаж байгаа асуудал бүрт газар дээр нь очиж, холбогдох албаныхантай хамтран шийдвэрлэж байгааг хотын Захирагч мэдээллийнхээ эхэнд онцолж хэлсэн юм.
“Есөн Од Фүүдс” ХХК-аас 4,5 сая төгрөгийн үнэ бүхий “Алтанговь”брендийн бүтээгдэхүүнийг, “Нандин гэрийн боорцог” цехийн хамт олноос 20 кг боорцогийг тус тус Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
"Чингис хаан" музейн барилгын нээлтийн ажлыг эхлүүлэх арга хэмжээ болж байна.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах зохицуулалтыг шинээр оруулсан. Нам эвсэл, нэр дэвшигч өөрийн тус бүр нэг цахим хуудсыг ашиглахаас гадна олон нийтийн сүлжээний болоод мэдээ мэдээллийн бусад цахим хуудсыг ашиглаж болно гэж хуульд заасан. Хууль дагаж гарах журмыг холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн батлах юм. Үүнтэй холбоотой зарим мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах газрын Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга А.Лувсан-Очироос тодрууллаа.
Улсын хилийн 833-1 дугаар тэмдэгтээр 0.1 км урттай, 2 км өргөнтэй хээрийн түймэр Монгол Улсын хилийг даван ирснийг хилийн 5 дугаар засватын 11 алба хаагч, орон нутгийн 5 малчинтай хамтран 20:10 цагт унтраажээ.
Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын асуудлаар нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээлэл хийлээ.
Ази тивийн орнуудад 20-29 насны залуучууд коронавирусийн өвчлөл өндөр байгаа аж. Учир нь энэ насны залуучууд Засгийн газар, Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг муу дагаж, амны хаалтыг сайтар зүүхгүй хайнга хандаж байгаатай холбоотой гэж үзжээ.
Манай улсын хувьд COVID-19 вирусийн батлагдсан тохиолдол 14 бүртгэгдэж, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гараад байгаа. Өнгөрсөн хоногт хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлажээ. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан эмэгтэй Турк, Солонгос, Энэтхэг улсаар аялсан өгүүлэмжтэй, уушгины хатгалгааны шинж тэмдэгтэй байгаа аж. Түүний ойрын хавьтлын 7 хүнийг мөн тусгаарлажээ.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.02/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын асуудлаар нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа.
Коронавируст халдвар (COVID-19)-ыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гадна Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Ховд, Дорнод, Орхон аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторид шинжилгээ хийж оношлох боломжтой болжээ.
БНСУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.40 цагт Улаанбаатараас хөөрлөө. Онгоц Сөүл хотод 12.50 цагт газардана. Харин 14.20 цагт Сөүлээс Улаанбаатар руу хөөрч, 17.00 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардах юм.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 9.
Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орсон талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани COVID-19 вирусийн улмаас нислэг зогсоосонтой холбоотойгоор хүнд байдалд орсон талаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр мэдээллээ.
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
НЗДТГ-аас Хөгжлийн сангаар хийгдэх бүтээн байгуулалтад иргэдээс цахимаар санал асуулга авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл сунгаж байгааг талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг нар мэдээллээ.