300 гаруй төрлийн нийлэг уутны 64.5 хувь нь шаардлага хангажээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, худалдаа, үйлчилгээнд ашиглагдаж буй 300 гаруй төрлийн нийлэг уутанд хэмжилт хийсэн аж. Зориулалтын багажаар хийсэн хэмжилтээр 64,5 хувь нь шаардлага хангаж байжээ.



















