У.Бэлгүдэй Монгол Улсын ес дэх усанд сэлэлтийн Олон улсын мастер боллоо
Спортын Мастер У.Бэлгүдэй холимог сэлэлтээр 200 метрийг 2 минут 12 секундэд туулж Олон Улсын хэмжээний мастер боллоо.
Спортын Мастер У.Бэлгүдэй холимог сэлэлтээр 200 метрийг 2 минут 12 секундэд туулж Олон Улсын хэмжээний мастер боллоо.
Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. Тэмцээн рапид төрлөөр эхэлж, Монгол Улсаас 16 хүртэлх насны охидын ангилалд Төв аймаг, Хан-Алтай клубын тамирчин Э.Хүслэн нэгдүгээр байр эзэлж аварга болсон бол 10 хүртэлх насны охидын ангилалд Их мастер клубын тамирчин Н.Энхрийхэн хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн сайхан амжилтыг тус, тус үзүүллээ.
Ё.Басхүү энэ онд “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын мөнгөн медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, "Улаанбаатар их дуулга 2023" алтан медаль, "Тбилиси их дуулга 2023" мөнгөн медаль, "Токио их дуулга 2023" мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.
Бөртэ чоно-2023 спортын оны шилдгийн шилдгийг шалгаруулах ёслол өнөөдөр болов. Оны шилдгийн шилдэг тамичнаар байт харвааны “Ханжоу-2023” Азийн наадмын аварга Б.Отгонболд 55 оноогоор тодорч, шилжин явах цом гардлаа.
Монголын анхны бильярдын спортын мэргэжлийн тамирчин “Метропүүл” клубийн тамирчин ОУХМ Энхболдын Тэмүүжин энэ сарын 14-ний өдөр Тайвань Улсын “FURY” брэндтэй таван жилийн 150 сая төгрөгийн гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээнд 20 сая төгрөгийн бильярдын иж бүрэн цохиур мод хэрэгсэл орно. Өндөр амжилт үзүүлсэн тохиолдолд гэрээнд тусгасан мөнгийг гурав дахин өсгөх боломжтой.
Түүний өрсөлдөгч Фредди Масабо АНУ-д 1889 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй "Bare Knuckle Fighting Championship" холбоонд 4 тулалдаж 3 ялсан бөгөөд мэргэжлийн холимог тулаанд 5 ялсан тулаанч байжээ.
Улиран одож буй 2023 онд Монголын спортын ертөнцөд тив, дэлхийн болон олон улсын уралдаан тэмцээнд улс орныхоо нэрийг гаргасан шигшээ багийн тамирчдын томоохон амжилтуудыг онцлон дурдаж байна. Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид 151 медаль хүртэхдээ 34 алт, 43 мөнгө, 74 хүрэл медаль хүртсэн амжилтаар 2023 оныг үдэж байна. Мөн одоогийн байдлаар“ПАРИС-2024” олимп, паралимпын найман эрхийг авч чадсан байна.
Мөн тэрбээр өөрийн 2:32:09 хувийн амжилтаа шинэчлэн тогтоосон юм.
Улирч буй онд манай улсын пара тамирчид ДАШТ, Азийн наадам, Азийн АШТ, Дэлхийн цом болон гранпри тэмцээн, наадмуудаас нийт 132 (алт 62, мөнгө 43, хүрэл 27) медаль хүртжээ. 2023 оны спортын онцлох үйл явдал болох “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас Монголын тамирчид найман медальтай ирсэн бөгөөд одоогийн байдлаар “Парис-2024” зуны паралимпын гурван эрхийг эх орондоо авчирсан байна.
Малайз Улсын Жохор мужийн Бахру хотод энэ сарын 9-18-ны өдрүүдэд пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулсан. Хуваарийн дагуу 12 дугаар сарын 17-ны Ням гарагийн 13:00 цагаас "Говь+Ус" Монгол Улсад усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болох аж.
PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2023" Туркийн Истанбул хотноо болж өндөрлөсөн. Тус тэмуцээнд дэлхийн хамгийн шилдэг 16 баг тоглосон. Финалд Монголын гурван баг тоглосноос "IHC Esports" баг түрүүллээ. Тус тэмцээнд Монголын дөрвөн баг оролцсон бөгөөд "NB Esports" баг Last Chance-ын өмнөх "Survival Stage" шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. Амжилт дүүрэн ирсэн IHC багийг ЦХХХ-ны сайд Н.Учрал “PUBG Mobile” цахим спортын тэмцээнд амжилт гаргасан багуудыг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа.
Монгол Улсаа төлөөлөн 31 тамирчин, олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 15 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу нийт 52 медаль, долоон цомын эзэд болж багаараа дэлхийн аварга боллоо.Манай тамирчид ийнхүү багаараа дэлхийн таван удаагийн аварга баг болж байна
МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдэд олгодог "Бөртэ чоно" наадмыг 2003 оноос олгож эхэлсэн. Энэ жилийн спортын салбарын оны шилдгүүдэд “Бөртэ чоно 2023” шагнал гардуулж өгөх ёслолын үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 18-ны өдөр болно.
М.Манлайжав, А.Итгэл нар БНСУ-ын Ганвон хотноо 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох залуучуудын өвлийн олимпын наадамд уралдах эрхээ авчээ.
Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээний финалын гурван өдрийн тоглолтын нийт үр дүнгээр Монгол Улсын “IHC” баг дэлхийн аваргаар тодорсон билээ. Тэгвэл шинэхэн дэлхийн аварга “IHC” баг болон хоёр, дөрөвдүгээр байрт шалгарсан "Stalwart Esport", "4Merical vibes" багууд өнөөдөр /2023.12.13/ эх орондоо газардлаа.
Ахлах насны эрэгтэйчүүдийн 77.1 кг-ын жинд Баттөмөрийн Оргил, Эмэгтэйчүүдийн 52.2 кг-д Галхүүгийн Сарнай нар тус тус хүрэл медаль хүртэж энэхүү спортын анхны амжилтын түүхийг бичив.
Бахрейн улсад болсон холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртэв.
CS2-ын хамгийн том лигийн 19 дэх улирал буюу "ESL Pro League S19"-д орох эрхийн төлөөх "ESL Challenger League Season 46: Asia-Pacific" тэмцээн өндөрлөлөө. Финалд манай улсын CS2-ын шилдэг баг The Mongolz БНХАУ-ын шилдэг баг болох TYLOO-тай өрсөлджээ.
Дэлхийн хоёр том холбооны нэг World Memory Sports Council-оос зохион байгуулж буй 32 дахь удаагийн Ой тогтоотын ДАШТ БНХАУ-ын Саняа хотод эдгээр өдрүүдэд явагдаж байгаа билээ. Тус тэмцээнд анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй О.Наранзул 14 насандаа ОУ-ын Мастер, Их Мастер цолны болзлыг давхар хангажээ.