Европийн хөлбөмбөгийн улирал “тасарч” болзошгүй
Европийн хөлбөмбөгийн ихэнх лигүүд дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл түр завсарлаж, ирэх зун болох ёстой байсан Европийн АШТ-ийг 2021 онд хойшлуулаад байгаа билээ. Коронавирусийн халдвар энэ хэвээрээ үргэлжилж, хөлбөмбөгийн лигүүдийг ирэх зургадугаар сарын сүүлч гэхэд үргэлжлүүлж чадахгүй болвол асуудал хэцүүднэ гэж Европийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Александар Чеферин мэдэгдэв.


















