Бундеслиг тавдугаар сарын 16-наас тоглолтоо сэргээнэ
Германы хөлбөмбөгийн Бундеслигийн 2019-2020 оны улирлын тоглолт ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 16-нд үзэгчгүйгээр үргэлжлэх боллоо. Германы хөлбөмбөгийн дээд лиг цар тахлын улмаас гуравдугаар сарын 13-нээс тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.



















