Автобус №16: “Нүүрс түлүүлэхгүй бол байр түрээсэлнэ”
Цас орох гээд ч байх шиг, бүүдгэр өдрийн мэндийг хүргэе. Энэ өглөө хэн бүхэн зузаан ороолтдоо шигдэн өөр өөрийн сэтгэлд өвлийг төсөөлж алхана.
Цас орох гээд ч байх шиг, бүүдгэр өдрийн мэндийг хүргэе. Энэ өглөө хэн бүхэн зузаан ороолтдоо шигдэн өөр өөрийн сэтгэлд өвлийг төсөөлж алхана.
Зуны турш Сэлэнгэ тийш сэтгэл тэмүүлсэн ч “Зам аймар” гэх яриа зориг мохоосоор байсан тул налгар намрын өдрүүд дуусахаас урьтаж түмнийг айлгасан замаар явж үзэхсэн гэхээс албаар шахуу томилолт өвөртлөөд Сэлэнгийг зорьсон юм.
Автобусны хаалгаар чихцэлдэн дайрч, урагш тэмүүлсэн олны цуцашгүй хүсэлтэй өглөөг угтлаа. Нэг л зүүгдсэн бол хэн нь ч гараа тавиад гэдрэг эргэдэггүй нь ард түмнийг минь улам ч тэмүүлэл дүүрэн харагдуулна.
Цувны хормой дэрвүүлсэн сэрүүхэн салхинд сэтгэл нь жиндчихэв үү гэлтэй автобусны цонхоор алсын зүг ширтэж явсан залуухан бүсгүй гэнэтхэн уйлж орхилоо. Уртаа сормуусаа буулгах төдийд урсаад байгаа нулимсаа шудраад л...
Гар утас нь, түүнд залгасан чихэвч нь, сэтгэлдээ тээсэн мөрөөдөл, ирээдүйд тэмүүлсэн хүсэл нь ч цоо шинэхэн оюутнууд их хотод минь өнгө нэмсэн энэ сайхан өглөөний мэндийг хүргэе.
Торгуульгүй автомашиныг л нийслэлийн төв рүү нэвтрүүлнэ гэх албаныхны шийдвэр түмэн олонд маань хүнд л тусч байгаа бололтой. Торгуульгүй машинтай хүн тун ховор гэнэ шүү.
Хаа нэг халамцуухан нөхөд хамар доороо ганцаараа хэрүүл хийж явах нь үзэгдэнэ. Тэд ихэнх нь эрчүүд байх нь олонтаа. Харин энэ удаад согтуу эгч хоёр нүдээ тас анин зүйрмэглэх зуураа хөлчүүрхсэн сэдэв сүрхий “том” тэгээд сонихон байв.
Амьдрах гэж “аргаа” л барж байгаа бололтой. Жолооч нарын зарим нь машиныхаа бүхээгт хоолоо хийж сууна. Өөр бусад нь сүүдэр бараадан хөзөр тоглож байгаа харагдана. Өмнөх машины хоёр хоорондоо барилдаж байна.
Гэм хийгээгүй ч цаанаа л асар гунигтай өглөөг угтаж, “Өнөөдөр муу мэдээ дуулдах вий” гэхээс үхтлээ айсан өдөр хоног өнгөрч байна. Үл таних хүний төлөө ингэтлээ сэтгэл зовниж явсан минь хэзээ билээ?
Хөдөө орон нутгаас Улаанбатар ирж суралцаж буй эрэгтэй оюутнуудын зарим нь тогтсон хаяггүй, гэргүй, байргүй. Хэн наашаа гэсэн ах дүү, амраг садан, найз нөхдийндөө хоног төөрүүлж явах нь бий. Иймийн учир маргааш хичээлдээ сольж өмсөх цагаан цамц, бүтэн жил судлах хичээлийнх нь бүх дэвтэр явж байдаг. Тэгээд л түнтийтэл чихсэн том цүнхнээсээ болж түмний унаанд ад үзэгдэнэ.
Үе үехэн огцом тоормос гишгэж заал дүүрэн хүмүүсийг нэгэн зэрэг уулга алдуулснаа тэрүүхэндээ гэмгүй мушилзах автобусны жолоочийн дэггүй төрхөөр энэ өглөөг угтлаа.
Уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Баярын уур амьсгал хэдий нь орсон энэ өглөө автобусанд ямар бэлэг авах, өгөх тухай яриа л ахиухан өрнөж байна. Тобот авхуулна л гэнэ, парк орно л гэнэ...Ээ дээ эцэг, эхчүүдийн халаас их л нимгэрэх бололтой маргааш.
Залуус минь тааруулж ууж, тохируулж тасрахгүй бол гудамжинд хэвтэх чинь муухай ш дээ. Бүгдээрээ гоё цэмбэгэр согтож, цэцэг бариад эхнэртээ очихын төлөө хичээнэ шүү.
Бороо хүлээсэн, бодол тээсэн өдрүүд алсран одож зуныг алгасаад шууд намар болчих вуу гэлтэй гадаа цувны хормой дэрвүүлээд цаанаа л хүйтэн байна.
Орой ажил тарах үед автобусанд суусан эгч нар хэн нэгэн рүү утас цохиж “махаа гаргаарай” гэж хэлэх нь олонтаа. Тор дүүрэн хүнс барьсан эгч автобусны хаалгаар багтаж ядан орж ирж эвтэйхэн байрлал олж зогсоод мөн л утсаар ярьж байна.
Баяр гуниг ээлжлэн сүлэлдсэн, бүүдгэр саарал, бороотой шороотой хаврын өдрүүдэд амт нэмэхээр “автобус” тэмдэглэлийг эхлүүлж байна.
Эх оронд минь яг одоо жирийн нэгний тархи оюунд эргэлзээ ба шийдэл ямар байгааг эндээс харж болохоор санагдав..
Удаан уулзсангүй дээ. Манайхан.
За би гэж хүн буцаж чадалгүй хүний газар байсаар л байна. Мэдээж гол уяа мөнгө л байна. Монголд гаргасан мөнгө, өр зээл, эндхийн эмнэлгийн мөнгө дарчих гээд л гүрийгээд байна. Таксины компанидаа дуулгахад одоо явдал сунжираад байгаа тул муу тэргээ аваачиж тавинаа. Найз маань холбоо барьж аваад очих байх.
Энэ өдрийн мэнд. Манайхаан.
Жоохон цаг зав гарсан үедээ нөхөж буулгаж түүвэрлэсээр бэлэн болгосон хэдэн яриа хөөрөө сониноо оруулж байгаа билээ.
За манайхаан Баасан гарагийн халуун мэнд.Сэтгэгдлээ үлдээж мэнд дайсан уншигчиддаа баярлалаа.