№56: Амьдрал дайсан АВТОБУС

№56: Амьдрал дайсан АВТОБУС

Автобусанд амьдрал ахуй, нөхөр хүүхэд, хоол унд, цалин мөнгө гээд яригдахгүй сэдэв үгүй. Бас хосууд үнсэлцэнэ, ах нар хугас юм тойруулна. Хэн нэгэн хамгийн арын суудалд шигдээд хаашаа ч юм зурвас илгээж хариуг хүлээж баахан догдлох бол хажууханд нь нөхөртөө гомдсон эмэгтэйн итгэл тасраагүй яриа ч өнгө сүлээд ороод ирнэ.

Дэлгэрэнгүй
АВТОБУС №55: “Тэгж улсаа хохироохгүй шүү”

АВТОБУС №55: “Тэгж улсаа хохироохгүй шүү”

Цоо шинэ, цовоо цолгиун мэдрэмжээр сэтгэл дүүрэн. Хөл хорионоос гарсныг хэлэх үү, хийж бүтээхийн итгэл цалгилсан өрнүүн өдрийн мэндийг хүргэе. Хавар болж, хөл хорио ч тавигдаж хүн зон яриа хөөрөө өрнүүн явна.

Дэлгэрэнгүй
АВТОБУС №54: Баяраар ганцаардах муухай

АВТОБУС №54: Баяраар ганцаардах муухай

Баяраар халуун сав санжигнуулж яваа таних танихгүй хэнд ч гэсэн "Хүчтэй байгаарай, бүх зүйл сайхан болно оо" гэж хэлэхийг хүсдэг.

Дэлгэрэнгүй
АВТОБУС №53: “Бөгжөө ломбардмаар байна”

АВТОБУС №53: “Бөгжөө ломбардмаар байна”

"Хөл хорио хэнийх нь аз жаргалыг булаачихсан бол" гэх бодол эгчийн ярианаас үүдэн урган ургасаар ажил хүрлээ. Арга ядахдаа л эхнэрийнхээ хуруун дахь бөгжийг сугалаад шалавхан барьцаалан зээлдүүлэх газрыг зорьсон байх даа. Ард нь бөгж харших чимээ үгүй гал тогоондоо бүсгүй дур муутайхан аягаа угааж үлдсэн биз.

Дэлгэрэнгүй
АВТОБУС №52: Хөл хориог “хайрлах” ШАЛТГААН

АВТОБУС №52: Хөл хориог “хайрлах” ШАЛТГААН

Заримдаа өглөө 05.00 цагт унтахаар зэхэж, үдээс хойшдоо сэрж байгаагаа яав ч эгэл, энгийн үзэгдэл биш хэмээн хүлээн аваад “Юу хийх вэ” гэж зорилгогүй яарах л юм.  

Дэлгэрэнгүй
АВТОБУС №51: “Айлын хүүхдүүд дуу, шүлэг мэднэ, манайх л байхгүй”

АВТОБУС №51: “Айлын хүүхдүүд дуу, шүлэг мэднэ, манайх л байхгүй”

Энэ удаад аав хариу хэлсэн нь хүүхдээ сүрхий өмөөрсөн үг байв. “Миний охин чинь боловсролгүй л болохоос сэргэлэн”. Эхнэр түсхийтэл инээд алдаад “Хүүе боловсролтой гурван настнууд байна цаана чинь. Чи тэр ангийн группт ээж, аавуудын оруулсан бичлэгийг үзээрэй” гэв.

Дэлгэрэнгүй
АВТОБУС №50: Камер, микрофоны ард...

АВТОБУС №50: Камер, микрофоны ард...

Ах дүүгээ мэддэг арваннэгдүгээр сарын мэндийг хүргэе. Идэшээ базаах, эхнэртээ шуба, ээждээ годон авах өнтэй бодлын тэнд дараатай л явна уу. Дээр нь нэмээд машиныхаа дугуйг, масло, тосолтойгоо сольчиход алзахгүй дээ. Ингээд амьдрал “дайсан” автобусны тэмдэглэлээ эхлүүлье.

Дэлгэрэнгүй
АВТОБУС №49:

АВТОБУС №49: "Ерээд он эргээд иржээ"

Өнөөдөр өглөө /2020.10.09/ Зүүнсалаа-Халдварт чиглэлийн автобусанд 112-ын буудлаас суулаа. Автобус пиг. Ард зогссон настан “90-ээд он эргээд иржээ. Тэр үед л ингэж чихцэлддэг байсан даа” гэж бүх хүн дунд бүүр түүрхэн халаглачихаад чимээгүй болов. “Ерөн он гэхээр 30-аад жилийн дараа манай нийтийн тээврийн хөгжил яг хэвэндээ байгаа хэрэг үү” гэх хариултгүй асуулт толгойд бууж явлаа.

Дэлгэрэнгүй
АВТОБУС №48: “Санаад байвал хүрээд ирээрэй”

АВТОБУС №48: “Санаад байвал хүрээд ирээрэй”

Баасан гарагийн мэнд. Ирж буцдаг энэ л намарт эрхгүй санаашрах л ёстой мэт албаар хэдэн буудал алхаарай. Ингэж алхах, тэгж санаашрах зав чөлөөг амьдрал бидэнд ахиад олгоо ч уу үгүй ч үү. Зав л олдвол бодолдоо сайхныг зурж заримдаа шалтгаангүй гуниглачихад ч гэмгүй. Ингээд их хотын амьдрал дундаас цуглуулсан хэтийдсэн жаргал үгүй, хэцүүдсэн зовлон ч ихгүй өөр нэгэн тэмдэглэл эхэлж байна.

Дэлгэрэнгүй
АВТОБУС №47: “Нөгөөдүүл чинь ирчихэж”

АВТОБУС №47: “Нөгөөдүүл чинь ирчихэж”

Бакалаа тайлж бажаанк жийхэд л энэ хотод хэн ч хөдөөнийх биш. Тиймээс хот, хөдөөгийн тухай эртний үеийн мухайр бодлоо гээж, харин ч хөдөөнөөс махаа үүрээд чемоданаа чирээд ирсэн ангийн охиндоо дотуур байраа олоход нь туслаарай. 

Дэлгэрэнгүй
АВТОБУС №46:

АВТОБУС №46: "Эхнэр жирэмсэн, амьдрал хэцүү байна, ахаа явуулчих л даа"

Баасан гарагийн мэнд. Энэ удаагийн тэмдэглэлд өнгөрсөн баасанд /2020.08.28/ цагдаагийн алаг тэрэгтэй шөнийн сурвалжлаганд явснаа сийрүүлье. Энэ гарагт үдшийн цагаар шон түшсэн согтуу хүүхнээс эхлээд өмдөө татаж амжилгүй тасарчихсан хөгшин эр гээд хачин, жигтэй дүр зураг олон таарах аж.

Дэлгэрэнгүй
Автобус №45: “Хоёулаа халтууранд явах уу, аав аа

Автобус №45: “Хоёулаа халтууранд явах уу, аав аа"

Уйдтал асгарах усан бороо улирлын эрхээр удахгүй татарна. Тэгээд том, том ширхэгтэй цас бударч газарт унасан навчсан дээр тогтоход л өвөл, намар хоёр өнгөө сольчихно.

Дэлгэрэнгүй
АВТОБУС №44: “Алт залгиад авч чадаагүй”

АВТОБУС №44: “Алт залгиад авч чадаагүй”

Өвлийн хүйтэн үдэш хааяа энэ тоонон дор "Байртай бол гоё байхгүй юу. Орой ирэхэд дулаан" гэж ганц нэгхэн гомдол сонстоно. Удалгүй гэр пүнхийтэл халж, хоолны ууртай зэрэгцэн шатаах шахахад хүүхэд залуугүй хөл нүцгэн гүйлдээд л...Түрүүчийн гомдлоо таг мартчихсан "Байраар ер нь яадын, зогсоол ч олдохгүй" гэсэн шүү юм ярилцсаар "Хүүш ээ 10 болчихож унтъя өглөө босохгүй" гэж эзэгтэй тэндээс “зарлигдсанаар” бүгд нам гүм болно.

Дэлгэрэнгүй
АВТОБУС №43: “Орой хариад охиндоо морь болно”

АВТОБУС №43: “Орой хариад охиндоо морь болно”

Зун гэхэд намар шиг сэрүүхэн. Намар гэхэд хавар шиг шороон хуйтай. Өнгө муутайхан өдөр, хоног ээлжилж байна даа. Зэгэл саарал энэ өдрүүдэд хөдөө л явмаар. Хөвөнтэй дээл өмсөөд хонь эргүүлмээр. Гүүн зэлэн дээр битонтой саам сахиж суумаар. Адуучин, саальчин аль нь ч л сэтгэл татдаг учраас намрын намарт хөдөө л явмаар...

Дэлгэрэнгүй
АВТОБУС №42: Хөвсгөл “МИА”

АВТОБУС №42: Хөвсгөл “МИА”

Жанхай дахь амралтын газрууд далайгаас уртаа цагаан хоолойгоор ус соруулж ашигладаг юм байна. Ерөөс  хүн, мал, загас, жараахай гээд амьтай бүхэн хамтдаа далайгаасаа л ундаалдаг аж. Ундны ус татдаг шланкны дөнгөж хажууд хүмүүс хувцастайгаа усанд орж харагдав. Гарч очоод энэ усаа өөрөө ууна даа гэж бодохоор явахсан гэхээс “үхтлээ” яарсан Хөвсгөлийг “миа” харагдуулсан.

Дэлгэрэнгүй
АВТОБУС №41:

АВТОБУС №41: "Хүүхдийнхээ мөнгийг ээж нь аваад үрчихсэн байхаа"

УИХ-ын ээлжит сонгуулийн “халуун” өдрүүд холдоогүй, шинэхэн гишүүд Төрийн ордны суудалдаа тухлахсан, хууль баталж, төсөл өргөн барихсан гэхээс яаран буй энэ цаг хугацаанд эдгээр асуултыг дайж эрхгүй “попормоор” санагдлаа. Ээ дээ, бусдын амьдралыг зүрхээрээ мэдэрч, болж өгвөл гэр хорооллын гудамжаар, нийгэм дундуураа нэг алхчихаж байгаарай, түшээд юм.

Дэлгэрэнгүй
АВТОБУС №40: Халиар түүнэ, харихдаа “амьдралаа

АВТОБУС №40: Халиар түүнэ, харихдаа “амьдралаа" үүрнэ

Аливаад гутардаггүй, асуудалд бууж өгдөггүй ийм нэг эршүүдхэн эгч нар ууланд авирч халиар түүгээд харихдаа “амьдрал”-аа үүсээр алхаж л яваа даа...Өөр нэгэн нь өглөө таксинд гарч согтуу хөлчүү эрчүүдтэй "солиор, хуц"-даа тулаад л даналзаж байгаа. Эрхэлдэггүй, эрхлэх ч эрхгүй бас хүнгүй ийм л эгч нарын нуруун дээр цөөнгүй айлын амьдрал тогтож буй.

Дэлгэрэнгүй
АВТОБУС №39: “Баасан гарагт өсгийтэй гутал өмсөж болохгүй”

АВТОБУС №39: “Баасан гарагт өсгийтэй гутал өмсөж болохгүй”

Найзууд гэнэтхэн Тэрэлж аваад давхичихвал тун зохимжтой хувцаслачихсан юм уу гэж бодов. Баасан гарагийн мэндийг бүгдэнд нь хүргэе. Ээлжит автобусны тэмдэглэл эхэлж байна.

Дэлгэрэнгүй
АВТОБУС №38:

АВТОБУС №38: "Алив ээж ээ, дансаа..."

Хэдэн жилийн өмнө  “Ээж одоо л мөнгө гялс шилжүүлэхгүй бол, өлсөөд уналаа. Ээж ангийнхан агаарт гарна гэнэ. Би л мөнгөгүй үлдэх гээд байна. Ээж бие даалт гаргуулах гэсэн мөнгө байхгүй. Ээж хавар болоод хөл халууцаад, пүүз авмаар байна. Ээж энэ муу утас бүр эвдэрсэн” гээд л дуусдаггүй хэрэглээ, дураараа хүсэл бүрт дансаа явуулчихаад “Одоо гялс шилжүүлчих” гэж араас нь шавдуулдаг байлаа. Одоо та биш би танаас “Алив ээжээ, дансаа” гэж асуух учиртай...

Дэлгэрэнгүй
АВТОБУС №37: “СУИС-ийнхан ийм шт”

АВТОБУС №37: “СУИС-ийнхан ийм шт”

Номын сангийн автобусны буудал дээр олон хүн холхино. ТҮЦ-нээс ширхэг тамхи авч шуналтай гэгч сороод утааг нь удаанаар үлээх залуу юу мэдэрч байгаа бол. Хэн ч үгүй тамхилмаар санагдтал хачин тааламжтай тэнгэр өөд үлээх аж. Нүүрэн дээр нь борооны дусал буухад “Будаг урсчихаагүй биз дээ” гэж найзаасаа асуух дэгжин бүсгүй болзоотой юм болов уу.

Дэлгэрэнгүй