Халдварт өвчний 699 тохиолдол бүртгэгджээ
2012-06-12

Улаанбаатар хотод 11 төрлийн халдварт өвчний 699 тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн байна. Үүнд А гепатит 26, цусан суулга 21, салхин цэцэг 52, гахай хавдар 518, улаанууд 69 байна. Харин ХӨСҮТ-д 558 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 270 нь гахай хавдрын өвчлөл байжээ. Улаан бурхнаар өвчилсөн 57 тохиолдол бүртгэгдсэний 35 нь хүүхдийн байгууллагаас  илэрсэн. Үүнээс 10 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанаас мэдээллээ. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин