Их эрдэмтдийн нэрэмжит шагнал олгох журмыг баталлаа
2012-06-14

Академич Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагнал олгох журам, шагналын энгэрийн тэмдэг, үнэмлэхийн тодорхойлолтыг Засгийн газраас баталжээ. Эрдэмтэн, судлаач, шинжлэх ухаан, технологийн салбарын зүтгэлтэнд их эрдэмтдийн нэрэмжит шагнал олгож байх юм. Академич Б.Ренчингийн нэрэмжит шагналыг тав хүртэл хүнд 5 жилд нэг удаа, Ц.Дамдинсүрэнгийнхийг гурван хүртэл хүнд гурван жилд нэг удаа, Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг хоёр хүнд гурван жилд нэг удаа олгож байхаар тогтсон байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин