Н.Баяраа 23-р байрт жагсав
2012-07-30

Эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд онч мэргээ сорьсон манай тамирчин Нянтайн Баяраа урьдчилсан буудлагад 593 оноо авснаар 47 тамирчнаас 23-р байрт орсон амжилт үзүүлжээ. Ингэснээр хагас шигшээд шалгарч чадсангүй. Энэ төрөлд Итали, Румын, Энэтхэгийн тамирчид бусдыгаа хошуучилсан байна. Гэхдээ манай тамирчны хувьд олимп хараахан өндөрлөөгүй байгаа. Н.Баяраа маань наймдугаар сарын 03-нд эрэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны хэвтээ дасгалд, наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн урт бууны гурван байрлалт дасгалд тус тус өрсөлдөх юм. Н.Өрнө      
Shuud.mn
Сонин хачин
fan:
yadahad nuguuduul ni rekord hiigeed 60 sumaas 1-g l 9t buudhiin manai hun 7 udaa 9t tuujde zaluu hun bn hicheevel yumand hurnee
2012-07-31