Хог боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
2011-10-26

Нийслэл хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох хогийг дахин боловсруулж, хатуу түлш үйлдвэрлэх шинэ үйлдвэр ашиглалтанд орлоо. Хоногт 160-200 тонн хог боловсруулах хүчин чадалтай, хатуу түлш үйлдвэрлэх шинэ технологи бүхий энэ үйлдвэрийг БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт байгууулсан байна. БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр энэ оны 7 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаанд баригдсан тус үйлдвэр нь цаас, төмөр, хуванцар сав, лааз зэрэг төрөл бүрийн хог хаягдлыг төрөлжүүлэн ангилан ялгалт хийх технологитой юм. Эхний ээлжинд орон сууц болон сургууль, цэцэрлэг, томоохон аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг хүлээн авч ажиллах агаад аж ахуйн нэгж, байгууллагуудыг хатуу түлшээр үнэгүй хангахаар төлөвлөжээ. Цагт 10 тонн хог боловсруулах үйлдвэрт нийтдээ 50 хүний ажлын байр бий болж байна.
Shuud.mn
Сонин хачин
Eostoi zow doo.. baga deer ni zambraatai yawuulah heregtei
2011-11-02
harin tiime sanal neg bna..
2011-10-26
sain b.a . odoo negent hog dahin bolovsruulah gej bgaan bol humuus hogoo ylgaj ogoh heregtei shuudee. tiim zuild suraltsahgui bol ednii ajil hundreltei bh bolno
2011-10-26
harin tiime sanal neg bna..