МСБХолбооны ахмадуудын анхдугаар зөвлөгөөн боллоо
2011-10-26

МСБХолбоо, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, БТСГ, Сагсан бөмбөгийн салбар зөвлөлтэй хамтран Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн хүрээнд 2011 оны “Ахмадын УАШТ”-ыг зохион явууллаа. Хот хөдөөгийн эрэгтэй 27, эмэгтэй 17 баг нийт 44 баг тамирчид Дархан хотын спортын ордонд нийт зургаан өдрийн турш ширүүхэн өрсөлдөн аваргуудаа тодруулсан юм. Энэ удаагийн тэмцээн нь  эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван насны ангилалд явагдсан бөгөөд энэ ч утгаараа тамирчдын өрсөлдөөн нилээн ширүүхэн өрнөсөн сонирхолтой тэмцээн болсон.

Эрэгтэй: 40-44 нас

1.    Монторх 2.    Киа-Алтайн бүргэд 3.    Хобби

45-49 нас

1.    Майн-Инфо 2.    Киа-Алтайн бүргэд 3.    Андууд

50-54 нас

1.    Хобби 2.    Эрдэнэт 3.    Майн-Инфо

55-аас дээш

1.    Дархан 2.    Бетон Арматур 3.    Сэтгэшгүй

Эмэгтэй:

35-39 нас

1.    Гурван тамир 2.    АПУ 3.    Дархан

40-44 нас

1.    Хар ирвэс 2.    АПУ 3.    Белон Ташкент

46-аас дээш

1.    Белон Ташкент 2.    АПУ 3.    Өмнөговь

Зэрэг багууд тус тусын ангилалд тэргүүллээ. Уг тэмцээнд хөдөө орон нутгаас Увс, Дорнод, Өмнөговь, Баянхонгор аймгуудын баг тамирчид ирж оролцсон нь сайшаалтай байлаа.

Тэмцээний үеэр МСБХолбоо ахмадын зөвлөлтэй хамтран эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш насны ахмад тамирчдыг хамруулан тэмцээний үйл ажиллагаа, Дархан хотын 50 жилийн ойн цогцолборыг үзүүлж сонирхуулхаас гадна СБХолбооны ахмадын анхдугаар зөвлөгөөнийг хуралдуулсан  юм. Тус зөвлөгөөнөөр зөвлөлийн 2011-2012 оны ажлын тайланг танилцуулан гишүүнчлэлийн татвар болон ахмад тамирчдын санг бүрдүүлэн цаашид явуулах үйл ажиллагааны талаар ярилцсан ажээ. Зөвлөгөөнийг СБХолбооны ЕНБДарга Б.Дашдорж, Ахмадын зөвлөийн дарга П.Бямбаа тэргүүтэй албаны хүмүүс удирдан явууллаа.

Shuud.mn
Сонин хачин