Хуримын даашинзтай бүсгүй зураг авалтын үеэр нас баржээ
2012-08-27

Саяхан гэрлэсэн нэгэн канад эмэгтэй хуримынхаа даашинзтай зургаа авахуулж байгаад амиа алдсан золгүй хэрэг баасан гаригт Канадын Кибек хотод гарчээ. “Даашинзаа хаях” гэдэг уламжлал байдаг ба энэ нь сүйт бүсгүйчүүд хуримын даашинзнаасаа этгээд байдлаар салж, ихэвчлэн үүнийхээ гэрэл зургийг авахуулдаг байна. Үл хөдлөх хөрөнгийн зууч Мариа Пантазопуло 30 настай байсан бөгөөд зургадугаар сард гэрлэсэн байжээ. Тэрээр хуримын даашинзаа сүйтгэж байгаа шийдэлтэй зураг авахуулахыг хүсч зурагчнаас голын усанд хөвж байгаа зургийг нь авах захиалга өгсөн байна. Гэтэл даашинз нь усанд норж хүндэрснээс бүсгүй живж эхэлжээ. Зурагчин залуу түүнийг аврахаар ус руу үсрэн орсон ч гаргаж чадаагүй байна. Хэрэг явдлаас болж уг газарт усанд сэлэхийг хоригложээ. Ц.Мишээл  
Shuud.mn
Сонин хачин