Владимир Путин 60 насыг зооглолоо
2012-10-08

Владимир Владимирович Путин 1952 оны 10-р сарын 7-нд, одоогийн Санкт-Петербург хотод төржээ. Түүний эцэг нь Тэнгисийн цэргийн  зөвлөлд ажиллаж байжээ.  Харин ээж нь үйлдвэрт ажилладаг байв. Хоёр ах нь 1930-аад оны үед төрсөн боловч нэг нь хэдхэн сартайдаа, нөгөө нь Ленинград хот бүслэгдсэн, дайны хүнд үед сахуу өвчнөөр нас барсан байна. Түүний өвөө (эцгийн талын) Спиридон Иванов /1879- 1965/ Лениний тогоочоор ажиллаж байсан бөгөөд 1924 онд Ленинийг нас барсны дараа түүний эхнэр Надежда Крупскаягийн дэргэд үргэлжлүүлэн ажиллаж байв. Хожим нь Москвад шилжин ирсний дараа Зөвлөлтийн удирдагч И.В Сталины тогооч байлаа. Үүний дараа ЗХУКН-ын хороонд ажиллажээ. Тэр үед бяцхан Путин өвөөгийнхөө хамт Москвад шилжин иржээ... Тэрээр 1960 онд сургуульд оров. Тавдугаар ангид байхдаа ангийнхаа 45 хүүхдээс хэдхэн хүүхэд пионерийн гишүүн болоход тэрээр пионерт элсч чадаагүй юм. Тэр танхай, сахилгагүй сурагч байснаас пионерийн гишүүн болж чадаагүй гэнэ. Зургадугаар ангиасаа спорт сонирхож самбо, жүдогоор хичээллэж эхэлжээ... Улс төрд орж ирсэн түүх В.Путин 1975 онд Ленинградын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгсчээ. Их сургуулиа төгсөөд ЗХУ-ын Аюулаас хамгаалах хороонд ажиллав. 1990 онд Ленинград хотын зөвлөлийн дарга А.Собчакийн зөвлөхөөр ажиллав. 1991 онд Собчак Санкт Петербург хотын даргаар сонгогдсоныхоо дараа 1994 онд В.Путиныг нэгдүгээр орлогчоороо томиллоо. 1996 онд Собчак орон нутгийн сонгуульд ялагдаж Путин Москвад ирж ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын орлогч, хяналтын газрын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч даргын албыг хашсан байна. Харин 1998 оноос Холбооны аюулаас хамгаалах албаны даргаар ажилласан юм. Ийнхүү Ерөнхийлөгчийн Тамгын газар олон жил алба хашсан тэрээр 1999 оны наймдугаар сард Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон билээ. Гэтэл дөрвөн сарын дараа Б.Ельцин Ерөнхийлөгчийн албаа орхиход тэрээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм. Тэр үед В.Путинийг Ерөнхийлөгч болгох хүсэлтэй хүн олон байв. Тэд Б.Ельцинд энэ тухай саналаа хэлж байлаа. Тэдний дотор Б.Березовский байжээ. Ингээд Б.Ельциний гаргасан түүхэн шийдвэрийг В.Путин хүлээн авсан.... ОХУ-ын Ерөнхийлэгчийн тухай 10-р нүүрээс уншина уу В.В.Путины хэлсэн афоризмуудаас: “Зөвлөлт Холбоот Улсыг нуран унасанд харамсдаггүй хүнд зүрх сэтгэл гэж үгүй, харин түүнийг сэргээн байгуулахыг хүсэж буй хүнд тархи толгой гэж үгүй“ “Олигархууд тэгтлээ бээж ялзарсан гэж бодохгүй байна, харин тэд амьд үхсэн хоёрын хооронд байгаа мэт баг зүүцгээж явах болсон гэж бодож байна.“ “Хамгийн амархан зүйл бол сэлэм эргүүлж, толгойнууд тас тас цавчиж энэ дэвсрэг дээр мундаг удирдагч болж харагдах явдал“ “Татаруудыг гомдоох хэрэггүй, тэднийг  харин ч хайрлах хэрэгтэй“ “Хэн биднийг гомдооно, тэр гурав хоног ч амьд явахгүй“ В.В. Жолооны ард 13 жил 2000. Шинэ 2000 оны өмнөхөн Владимир Путин Борис Ельцинээс цөмийн чемодан болон  дээд засаг-лалын бусад билгэдлийг хүлээж авсан юм. Харин гуравдугаар сарын 26-нд Оросын ерөнхийлөгчөөр сонгогдов.  Шинэ удирдагч гарч ирснээр тус орны засаг захиргааны газрын зэрэг болон Холбооны Зөвлөл байгуулах журам өөрчлөгдөв.  Төрийн Зөвлөл бий болов. Олигархууд адилхан зайд холдов. Чеченийн байлдааны ажиллагааны идэвхтэй үе дуусав. Бүх зүйл  төлөв-лөсөн ёсоор явж байлаа… Гэнэт наймдугаар сард атомын “Курск” хөлөг онгоц живж, сэтгэл хирдхийлгэсэн хэрэг явдал болов… 2001. Улс орны дотоод ажлыг цэгцлэх цаг болж,  Ерөнхийлөгч татварын шинэтгэл явуулав. Тухайлбал, төсвийн гадуурхи сангуудад төлдөг даатгалын татварын оронд Нийгмийн нэгдмэл татвар бий болсон нь  татварыг далд сүүдрээс зарим талаар гаргаж ирэхэд тус дөхөм үзүүлсэн юм… Есдүгээр сар, АНУ-д террорын аймшигт ажиллагаа болов. Бушт хамгийн түрүүнд Путин утасджээ. 2002. АНУ-тай бараг  романтик гэмээр харилцаатай боллоо. Страте-гийн давшилтын  зэвсэглэлийн нөө-цийг  хорогдуулах тухай гэрээнд гарын үсэг зурав.  Энэ нь  түрүүнд нь тулган хүлээлгэсэн Стратегийн давшилтын зэвсэглэлийг  хязгаарлах тухай гэрээний бүрэлдэхүүн, бүтцийн хязгаарлалтаас Оросыг ангижруулсан юм. Харин улс орны дотоодод аймшигт террорын ажиллагаа болов.  Эхлээд Каспийскт, хагас жилийн дараа Дубровкад хү-мүүсийг барьцаалав. 2003. Гадаад  найз нөхөд олшров.  Улс орны  дотоодын нийт бүтээгдэ-хүүнийг хоёр дахин нэмэгдүү-лэх бодлого баримталж, үүний зэрэгцээ террорын аюул ихсэж байлаа.  Моздок, Москвад дэлбэрэлт үйлдэв. Михаил Ходоровскийг баривчлав. Думийн сон-гуульд “Нэгдмэл Орос” нам үндсэн хуулийн  олонхи болов. “Босоо засаглал” бас хэрэгжиж эхлээгүй байсан ч, ийм чиглэл хэдийнэ бэхжиж байв. 2004. Метроны “Рижская” станцын дэргэд террорын ажиллагаа үйлдэгдэв. Харин есдүгээр сарын 1-нд Беслан хотын сургуулийг эзлэн авав. 330 хүн амь үрэгджээ.  Гуравдугаар сарын  14-нд  Путин ерөнхийлөгчийн хоёр дахь сонгуульд  ялж, босоо засаглалыг цэг-цэлж эхлэв. НАТО зүүн тийш тэлж, Латви, Литва, Эстон тус эвслийн гишүүн болов. 2005. Цатгалан жилүүд. “Илүүдэл” мөнгийг тогтворжуулалтын санд оруулах болов. Есдүгээр сард ерөнхийлөгч “Оросын өнөөдрийн боломж нь ард түмний аж амьдралыг дээшлүүлэх илүү мэдэгдэм үр дүнд хүрэх боломж олгож байна…”  гэсэн үндэсний төслүүдийн үзэл баримтлалыг боловсруулав. 2006. Бас нэг ялалт: Шамиль Басаевыг устгав, өмнө нь Аслан Мас-хадовыг устгасан юм.  Салан тусгаарлагч үзэлтнүүд зохион байгуулалттай хүчин байхаа болив.  Парисын клубийн өрийг төлөв.  Орос улс “их наймыг” даргалав. 2007. Ерөнхийлөгч Путиний сүүл-чийн тайван жил. Иргэдийн түрийвч зу-заарав.  Эхчүүдийн мөнгө төрөлтийг нэмэгдүүлэв. Орос улс 2014 оны Өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж явуулахаар болов. Ийм орныг залгамжлагчид шилжүүлэн өгөхөд са-наа зовох юмгүй. Гэвч Путин огцров. Арванхоёрдугаар сарын 11-нд Дмитрий Медведев  2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялвал засгийн газрыг тэр-гүүлэхийг түүнээс хүсэв. 2008. Тавдугаар сарын 7. Дмитрий Медведев ерөнхийлөгч болов. Тавдугаар сарын 8-нд Путинийг ерөнхий сайдаар томилов.  Бүр ирэх намар санхүүгийн системийг аврах хэрэгтэй болно гэдгийг тэд мэдэхгүй байлаа. АНУ-д эхэлсэн хямрал Орост нүүрлэв. 2009. Орос “тогтвортой байдлын арал” болоогүй ч, далайн шуурганд тэсч үлдэв. Эдийн засгийн хямралын идэвхитэй үеийг давлаа гэж Путин мэдэгдэж, Барак Обамагийн өмнө бахархах юмтай болов.  Гэвч улс орны дотоодод болон хилийн чанадад  оросын авлигын тухай их ярих болов. 2010. Аравдугаар сард Путин “Форбс” сэтгүүлийн газраас гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад 4 дүгээр байранд оржээ. Нэгдүгээр улирлын дүнгээр дотоодын нийт бүтээгдэхүүн болон аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлтийн хурдацаар  Орос улс Японы дараа “их наймын” орнуудын дунд 2 дугаар байранд оров.  Хямрал улс орон болон түүний ерөнхий сайдад хат суулгав. 2011. “Форбс” сэтгүүлийн газраас гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад Путин 2 дугаар байранд орж дээшлэв. Евразийн холбоо байгуулах санаа нь түүний гол амжилт мөн.  Ерөнхийлөгчийн сунгааны хувьд сайхан гараа болов.  Есдүгээр сард  бүрэн  эрхээ   сольж, тодруулвал Путин Кремльд, Медведев Цагаан байшинд очихоор тохиролцов.  Гэвч думийн сонгууль дуулиан шуугианаар дуусав. Харин арванхоёрдугаар сарын 4-нд “хилэгнэсэн хотынхоны” эрин үе эхлэв. Болотная хэмээх талбай, Са-харовын өргөн чөлөө… 2012. Хэсэг завсарласны дараа  Владимир Путин  ОХУ –ын Ерөнхийлөг-чийн албан тушаалд албан ёсоор эргэн оров. Дэлхийн нэртэй улс төрчийн нэг, 59 настай  Владимир Путин   тус улсад  энэ 3 дугаар сарын 4 нд явагдсан Орос улсын Ерөнхийлөгчийн  сонгуулиар сонгогчдын 63 хувийн саналыг авсан. Өмнө нь 2000, 2004 онуудад яг тэр өдөр, Москвагийн яг тэр  цагт (12.00) Кремлийн  их  Ордны Андреевын танхимд Владимир Путин, 2008 онд Дмитрий Медведев нар тангараг өргөж байсан. Өмнө нь Путин тус улсын 2 дахь удаагийн Ерөнхийлөгч байсан,  харин 46 настай Дмитрий Медведев ОХУ- ын  гурав дахь Ерөнхийлөгч юм.   ОХУ-ын Үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтөөр шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн  бүрэн эрхийн  хугацаа 6 жил байна. Бэлтгэсэн Я.Сүхбаатар Эх сурвалж: "ТВ7" сэтгүүл
Shuud.mn
Сонин хачин
Ц.А:
Энэ агуу хүнд баяр хүргэе. Манай монголын хувь заяа Оросоос, оросын удирдагчдаас хүссэн хүсээгүй хамааралтай.
2012-10-08