Захидалтай лонх тив алгасан далай гаталжээ
2012-10-26

[caption id="attachment_164056" align="alignleft" width="310" caption="9 настай Оисин Миллиа"][/caption] 2004 онд Канадын Квебек мужид хоёр охин захиа бичээд лонхонд хийж бөглөн Сент Лоуренс мөрний усанд шиджээ. Захидал бүхий лонх мөрний усанд хөвсөөр Атлантын далайд оржээ. Гэтэл үнэхээр үнэмшимгүй гайхалтай явдал болж лонх далайг гатлан Европт ирж Ирландын эргээс есөн настай Оисин Миллиа гэгч хүү олсон байна. Тэгэхээр лонх найман жилийн турш 2500 миль зайг туулж далай гатлан тивээс тивд ирсэн гэсэн үг. Франц хэлээр бичигдсэн захидлыг хүү уншиж чадаагүй ч асар ихээр баярласан гэнэ. [caption id="attachment_164057" align="alignleft" width="252" caption=""98 жилийн настай" захидал бүхий лонх"][/caption] Энэ явдал удалгүй канадчуудын сонорт хүрч хүүг нутагтаа зочлохыг урьжээ. Хүүгийн ээж Айофе Миллиа “Монреаль газетта” сонинд ярилцлага өгөхдөө “Хүү маань байнга эрдэнэсийн эрэлд гарч, ямар нэг зүйл олохыг хүсэн мөрөөддөг байсан” гэжээ. Ийнхүү нэгэн сонирхолтой явдал болжээ. Тэгвэл дэлхийн түүхэнд захидал бүхий лонх олсон тохиолдлууд бишгүй л нэг байдаг бөгөөд Гиннесийн амжилтыг тогтоосон нь 98 жилийн настай лонх гэнэ. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин
hiih yumaa olj yadsan yumnuud
2012-10-27