Хот төлөвлөлт эвлүүлдэг тоглоом гэж үү...
2012-11-23

Хот төлөвлөлттэй хөгжих ёстой гэж үе үеийн хотын дарга нар ярьж, хэлсээр ирсэн. Гэтэл 2-3 жилийн дотор нэг  гудамжийг хэд  хэд өөрчилж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх шийдвэр гаргаж байгаа нь хот төлөвлөлт гэж үү. Үүний нэгэн жишээ бол Урт цагаан буюу “Жуулчны гудамж”. Нэг хэсэг архичдын орогнох талбай болоод байсан уг газрыг 2009 онд нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан хотын даргын 299 дүгээр захирамжаар Жуулчны гудамж гэж нэрлэсэн. Хүний нүд хужирлахаар онцгой гойд зүйлгүй байж болох ч үндэсний гар урлал бүхий 24 павильон, гэрлэн чимэглэл, усан оргилуур, хөшөө дурсгал, явган хүнд зориулсан чулуун зам бүхий 50 гаруй сая төгрөг зарцуулсан тохижилтын ажлыг хийсэн гэдэг. Харин саяхнаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Жуулчны гудамжинд 100-150 автомашины багтаамжтай төлбөртэй зогсоол байгуулах шийдвэрийг гаргажээ. Уг нь ирэх оноос тус гудамжийг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бухий авто зам болгохоор төлөвлөсөн бөгөөд тэр болтол зогсоол байдлаар ашиглах гэнэ. Ингэхдээ уг гудамжинд байрлах хөшөө дурсгалыг хөндөлгүйгээр замын хашилт тэмдэглэгээ хийж, орох гарах дөрвөн гарц бүхий зогсоол болгох аж. Эргэн сануулахад, өнгөрөгч дөрөвдүгээр сард Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас уг гудамжийг 12 метрийн өргөнтэй, 240 метрийн урттай автозам болгох шийдвэрийг гаргасан юм. Улмаар зургадугаар сард замын ажлыг эхлүүлнэ хэмээн холбогдох албаныхан мэдэгдэж байв. Тус газарт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд  ажлын байргүй болголоо хэмээн эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зохион байгуулж, багагүй хэл ам болж байлаа. Замыг барихад нийслэлийн төсвөөс 700 гаруй сая төгрөг төсөвлөж, нийслэлийн Авто замын газраас зам барилгын ажлыг эхлүүлэх тендерийг ч зарласан юм. Холбогдох албаныхны зүгээс уг замыг чулуун хучилттай, баяр ёслолын үеэр парадаар алхах зориулалттай хийхээр төлөвлөсөн гэнэ. Хотынхоо өнгө үзэмжийг бодсон ч гэнэ. Үүнд шинэ зүйл учраас хугацаа их шаардана хэмээн мэдэгдэж байсан. Ийнхүү нийслэлдээ төдийгүй монголдоо анхдагч гэж болох чулуун хучилттай замын ажил хойшилсоор ирэх онд ашиглалтад орох ажээ. Гэтэл хот төлөвлөлтөд багтсан уг замын ажлыг эхлэх хүртэл дүүргийн засаг дарга авто зогсоол болгон ашиглахаар шийдвэрлэжээ. Нэгэнт зам тавихаар хотын байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт дүүргийн төсвийн мөнгөөр зогсоол хийх гэж байгаа нь хэр оновчтой шийдвэр байх бол. Шинэ бүтээн байгуулалтыг эсэргүүцэх гэсэнгүй гагцхүү нэг асуудлаа шийдэх гээд нөгөөхийг нь үгүйсгэдэг, устгадаг дарга даамлуудын тушаал шийдвэрээс залхахдаа энэ сэдвийг сөхлөө. Жилээс жилд тохижилт нэрээр иргэдийн татварын мөнгийг хайр найргүй цацаж өөрчилдөг гантиг чулуун зам, авто замын хашлага, хайсыг сольж ажил хийсэн хэмээн зарлах ч хэрэггүй. Гагцхүү нийтийн гэгдэх гудамж талбайгаа улам сайжруулж, тохижуулж, эзний сэтгэлээр хандах нь хот төлөвлөлтийн нэгээхэн хэсэг баймаар санагдана. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Argaui shuudee ingej l mungu bosgj bj Ter zamiig chin barina bizdee.Ene niitlel geh nertei heruuliin alimiig P.Naran gedeg yasan ih medemhiirch bichij bh yum dee.Ymar dulaan tsagiig ilbiin argaar bii bolgoj chadahguigees hoish ingej l ashiglahaas.
2012-11-25
НААД МЭНХБОЛД БАДАМЖУНАЙ БАТБАЯР ДОЛГОРМАА НАРАА БАРЬЖ ШАЛГААЧ ГОНЧИГДОРЖ БАТ-ҮҮЛЭЭС АВХУУЛААД АН-ЫНХАН МАН-ЫНХАНААС ЗӨНДӨӨ ГАЗАР АВСАН БАЙХ ДАА АРГАГҮЙ БОДЬ ШУНХЛАЙ ГЭЖ ЛУЙВАРЧИД НЬ ПАРКЫН ГАЗРЫГ АВЧИХААД БАЙХАД ЭНЭ НИЙГЭМ ЯАЖ ШУДРАГА БОЛОХ ВЭЭЭ
2012-11-22
тетрис
2012-11-22