Линдсей Лохан дахин баривчлагджээ
2012-12-01

“Жүжигчин Линдсей Лохан цагдаа нарт баривчлагджээ” гэсэн мэдээг хэд дэх удаагаа уншиж байгаагаа уншигчид ч тэр жүжигчин ч өөрөө тоогоо алдсан байх. Гэхдээ л энэ мэдээг дахин сонсох болж байна. Өнгөрсөн шөнө "Liz & Dick"-ийн гол баатар Манхэттаны шөнийн клубээс үүрийн  04.00 цагийг орчимд баривчлагджээ. Лило цагдаа нарын өөдөөс хэрэлдэж, дайрч доромжилсон аж. Тэрээр баривчлагдах үеэрээ  ногоон өнгийн даашинз өмсч, толгой дээгүүрээ хүрмээ нөмөрсөн байжээ. Түүний дахин баривчлагдсан явдалд эцэг Мишель Лохан нь “ Тийм ээ, тэр дахиад л хэрэг тарилаа даа” хэмээн сэтгэл дундуурхан хэлжээ. Линдсей Лохан үүнээс өмнө, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зугтаасан, найзынхаа гэрээс үнэтэй зүүлтийг нь хулгайлсан, хар тамхи,  архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг шалтгаанаар баривчлагдан саатуулагдаж байсан. Харин энэ удаа түүнийг хорих ёстой гэсэн  байр  сууртай хүмүүс олон байгаа юм. Учир нь танхайрч элдэв муу хэрэг тарьчихаад, сул чөлөөтэй явж байгаад нь дургүй байгаагаа илэрхийлжээ. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
zochin:
arhichin huuhnig shorond ni xataa aav ees ni gyisan ch bitgi garga
2013-01-14