Эрнандес Гарридо 24 хуруугаараа бахархдаг
2012-12-11

Кубын Гуантанамо мужийн Баракао хотын Эрнандес Гарридо гайхалтай нэгэн. Тэр хоёр гар болон хоёр хөлдөө зөв хэлбэртэй зургаа зургаан хуруутай юм. Мань эр  өөрийн хуруунуудаар бахархдаг бөгөөд самрыг нь  авахаар наргил модонд авирч, амь зуулганд нь хэрэгтэй мөнгө олоход эдгээр хуруу нь тус болдог байна. Тэр бас гэрэл зурагчдаар зургаа татуулна, зүүн нутгийн энэ хот жуулчдын дунд их алдартай юм. Нэг жуулчин түүнтэй хамт зургаа татуулаад 10 ам. доллар өгсөн нь дундаж цалин нь сард ердөө 20 ам.доллар байдаг орны хувьд бизнесийн шаггүй амжилт юм гэж Эрнандес хэлжээ. 24 хурууныхаа хүчинд Гарридо  амь зуулгын хэдэн бор мөнгө олох боломжтой байдаг бөгөөд өөрийгөө байнгын ажилтай хүн гэж үздэг байна. Полидактили буюу илүү хуруу гэдэг Эрнандесын өвчин нь харьцангуй түгээмэл өвчин бөгөөд гэвч ийм зөв хэлбэртэй байх нь маш цөөн байдаг ажээ. Хэрвээ түүний гарыг хальт харах юм бол, ер бусын зүйлийг огт  анзаарахгүй, юу гэвэл  “илүү” хуруунууд нь бусад хуруутайгаа маш сайн зохицсон байдаг байна. Хүүхэд байхад намайг Фидель Кастрогийн эмч нарын нэг, Кубын нэрт согог заслын эмчид үзүүлэхэд, ийм зөв хэлбэртэй хуруунуудыг амьдралдаа огт харж байгаагүй юм байна гэж хэлснийг Эрнандес санадаг ажээ. “Би залуудаа, 24 хуруутай байх маш хэрэгтэй юм гэдгийг түргэн зуур ойлгосон юм. Намайг хэн ч, хэзээ ч шоолж байгаагүй, харин ч надаар бахархдаг.  Би нэг сая найзтай, сайхан амьдарч байна. Намайг сургуульд сурч байхад багш маань тав дээр тавыг нэмэхэд хэд вэ? гэж асууж билээ. Би тэгэхэд залуу байсан болохоор ичиж, юу ч хариулаагүй. Чи хэдэн хуруутайгаа тоол гэж багшийг хэлэхэд, би 12! гэж хариулсан юм. Багш маань жаахан санаа зовсон ч, үнэн юм чинь яалтай билээ”. Эрнандесын хувийн амьдрал тун дажгүй бөгөөд одоо Гавана хотод суудаг нэгэн эмэгтэйгээс 10 настай хүүхэдтэй, харин түүний одоогийн найз бүсгүй нь удахгүй төрөх гэж байгаа гэнэ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
anonymous:
Uurt ni bolood baharhaj l bval boloosh dee nadad l lav baharhah setgel turj bna neg ch hun gesen setgel uudrug bgad
2012-12-12
gaihuulaad baih yum ch algadaa
2012-12-11
1ch ih baharhaad bh yum bish bnaa
2012-12-11