Хүний хөгжлийн санд 328.0 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
2011-11-08

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр Хүний хөгжлийн санд 299.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 328.0 тэрбум төгрөг төвлөрүүлж  төлөвлөгөө 28.5 тэрбум төгрөгөөр давж 109.5 хувийн биелэлттэй гарсан байна. АМНАТ-ийн орлогын гүйцэтгэлийг өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 246.9 тэрбум төгрөгөөр өссөн харагдаж байгаа боловч уул уурхайн бүтээгдэхүүн олборлогч аж ахуйн нэгжүүдийн эхний 9 сарын АМНАТ-ийн тайлангийн ногдуулалтаар гарсан татварын илүү төлөлтийг хасч тооцоход 189.0 тэрбум төгрөгийн орлогын бодит өсөлттэй байна. Эхний 9 сарын  АМНАТ-ийн тайлангаар 327.1 тэрбум төгрөгийн ногдуулалт гарч, улс, орон нутгийн төсөвт 376.4 тэрбум төгрөг төвлөрч ногдуулалтаас 36.1 тэрбум төгрөгөөр илүү орлого орсон нь зарим аж ахуйн нэгжээс орлогыг төсөвт илүү дайчилсантай холбоотой юм. Жишээ нь: Эрдэнэт үйлдвэр 3.1 тэрбум төгрөгийн, Энержи ресурс 6.8,  Таван толгой ХХК 14.6 тэрбум, МАК 6.6 тэрбум, Чинхуа МАК нарийн сухайт 1.2 тэрбум, Болд төмөр ерөө гол 1.5 тэрбум төгрөгийн илүү төлөлттэй байна. АМНАТ-ийн орлогоор 1.0 тэрбум төгрөгийн татварын авлагатай байгаагаас Монголросцветмет ХХК 669.1 сая төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй гарчээ. Алт олборлогч аж ахуй нэгжүүдээс эхний 9 сарын байдлаар өссөн дүнгээр 4.1 тонн цэвэр алтыг Стандарчлал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтсийн итгэмжлэгдсэн лабораториар сорьц тогтоолгож, Монгол банк болон арилжааны бусад банкинд 3.1 тонн алт тушааж 191.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж алтны АМНАТ-ын орлогоор 17.5 тэрбум төгрөгийн ногдуулалт гарч орлогын 70.0 хувь болох 12.2 тэрбум төгрөгийг улсын төвлөрсөн төсөв, 30 хувь болох 5.2 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэлд тус тус тооцжээ.
Shuud.mn
Сонин хачин