30 жилийн өмнө алга болсон яст мэлхий агуулахаас олджээ
2013-02-03

1980-иад онд бразилын нэг айлд байгаад, сүүлд нь сураггүй болсон нүүрсний яст мэлхий сая нэг юм олджээ гэж Paraiba.com.br сайтад мэдээлсэн байна. 30 орчим жил алга болсон яст мэлхий гэрийн эзэн Адмейдагийн хуучин электроникийн барааг хадгалж байсан агуулахаас олджээ. Рио-де-Жанейро хотод оршин суудаг эднийхний хэлснээс үзвэл, Леонель Алмейда саяхан нас барж, түүний төрөл төрөгсөд гэрийн эд хогшлыг янзалж эхлэсэн байна. Алмейдагийн төрөл төрөгсдийн ярьснаар, тэр  эвдэрсэн багаж, техникийг дараа нь засварлах юмуу сэлбэг болгож задлахаар  байнга хадгалдаг байжээ. Олон жилийн хугацаанд тэднийд маш олон зүйл хуримтлагдаж, одоо үүнээс заримыг нь хаяхаар шийдсэн байна. Леонель Альмейдагийн хүү эцгийнхээ эд зүйлс хийсэн хайрцаг савуудыг янзалж байхдаа  пянз тоглуулагчтай нэг хайрцаг олжээ.  Энэ хайрцагт нөгөө яст мэлхий байсан байна. Яст мэлхий агуулахад хэрхэн амьд үлдсэн, юугаар хооллож байсан нь тодорхойгүй байна. Тэр элдэв өт, шавьжаар хооллож, конденсат долоож, ус олж авдаг байсан бололтой. Ямар ч л байсан яст  мэлхийнүүд нэлээд удаан хугацаагаар, магадгүй олон жилээр ч хоолгүй байж чаддаг гэж яст мэлхийг үзсэн малын эмч хэлжээ. Алмейдагийнхан гэртээ  засвар хийлгэж байхад яст мэлхий алга болсон байна. Засварчдын нэг нь хаалга хаахаа мартсан үед яст мэлхий гараад явчихсан байх гэж үзэж байжээ.  Тэднийх яст мэлхийгээ их эрсэн боловч, олоогүй учир, олдох нь өнгөрч гэж бодсон байна. Нүүрсний яст мэлхий барагцаалвал 35 сантиметр  урт болдог. Энэ төрлийн яст мэлхий бага судлагдсан бөгөөд эмзэг төрөлд багтдаг байна.  Нүүрсний яст мэлхий голдуу ургамлаар хооллодог ч, заримдаа шавьж иддэг аж. Дунджаар гуч орчим жил амьдардаг,  гэхдээ байгальд үүнээс ч илүү наслаж чаддаг байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
ene Ganaa geech yamar teneg setgeldel bichee ve
2013-02-05
Ganaa:
yaasan archaagyi baliar novshnuud ni tejeej baisan amitnaa ger dotroo alga xiigeed ergej xaix ch gyi alga boldog bn? xuurxii amitan yamar ix zovson bol. Ali nasniix n nygel yum bol bo. Ezniig ni bas 30 jil xaitrtsagand xiij paarnii us doloolgoj joom idyylex yumsan .
2013-02-04