Монголын дизайнерууд дэлхийд гарч эхэллээ
2013-03-15

“Мода Монголоос эхэлнэ” хэмээн уриалж байгаа Katya-Zol буюу Г.Золцэцэг саяхан Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцоод ирсэн билээ. Монгол загвар зохион бүтээгчийн загвараар загварын долоо хоногоо нээсэн нь энэхүү арга хэмжээний хамгийн сайхан мөч байлаа. Үүнийг сонссон монголчуудад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан юм. Түүнтэй зэрэгцэн Берлинд загвар зохион бүтээгчээр төгссөн Ариунаа Сүри буюу С.Ариунаа Токио руу хүлгийн жолоогоо өнөөдөр өглөө заллаа. Дэлхийн загварын ертөнцөд чансаагаараа эхний тавд ордог “Мерседес Бенц”-ийн шоунд уригдан оролцохоор болсон нь энэ. Энэхүү шоунд оролцохоор дэлхийн мянга мянган загвар зохион бүтээгчид өрсөлддөг ба шилдэг гэсэн 50 нь оролцох урилга гарддаг аж. Энэ утгаараа Ариунаа Сүрид монголчууд ихээхэн найдлага тавьж байна. Монголын загвар зохион бүтээгчид ийнхүү дэлхийн тавцнаа гарч байгаа нь үнэлүүштэй хэрэг юм. Ялангуяа МДХ гэдэг хөгждөггүй, сөнөдөггүй байгууллагаас ямар ч тусламж, дэмжлэг авахгүйгээр загвар зохион бүтээгчид маань бор зүрхээрээ гадаад зах зээл рүү гарч байгаа нь бүр ч сайн хэрэг билээ. Эх сурвалж www.wikimon.mn
Shuud.mn
Сонин хачин
unshigch:
Mongoliin Dizaineruudiin holboog Myanganbayariin Zarvar umsugchdiin Holboo gej neriig n' solih heregtei.
2013-03-15
irgenbm:
amjilt hvse.sain bna.
2013-03-15