Хосгүй үзмэрт үзэсгэлэн гарна
2011-11-11

Ерөнхийлөгчийн Тамгын газар нэгэн ховор үзмэрт үзэсгэлэнг тун удахгүй нээх гэж байна. Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар толилуулах гэж буй “Мөнх тэнгэрийн бичиг” хэмээх уг уран бичлэгийн үзэсгэлэнг энэ сарын 16-наас 19-нд уран зургийн галерейд зохион байгуулна. Үзэсгэлэнд Монголын соёлын хосгүй үнэт өв уламжлал монгол босоо бичгийн гайхамшгийг харуулсан төдийгүй эртний түүхт төр улсынхаа хаадын монгол бичгээр үйлдсэн захидал, тэдний хэрэглэж байсан тамгын дардасны болон Алтан товч, Эрдэнийн товч зэрэг бүтээлийн бичвэрүүд, хаад ноёдын угийн бичиг гэхчлэн олон үзмэрийг дэлгэн тавихаар зэхэж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Итали Улсад айлчлах үеэр нь Ватиканы архиваас өгсөн Монголын түүхийн зарим чухал сурвалж бичгүүдийн  хуулбарыг  анх удаа олон нийтэд үзүүлэх юм. Тус архивт Монголын Эзэнт гүрний Их хаан Гүюгээс 1246 онд Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал, Ил-хан Абагын “Үг мину” зарлиг \1267 эсвэл 1279 он\,  1290 онд  Ил-хан Аргунаас Ромын Пап IV Николаст илгээсэн захидал, мөн 1302 онд Ил-хан Газанаас Ромын Пап VIII Бонифаст илгээсэн захидал эх хувиараа байдаг аж. Монголын хаадын Ромын Папуудад илгээж байсан олон зуун жил хадгалагдсан захидлуудыг Ватиканы нууц архивынхан  өөрсдөө 1920  онд л олж мэдсэн байна. Тус архивт Монголын Эзэнт гүрний Их хаан Гүюгээс 1246 онд Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал, Ил-хан Абагын “Үг мину” зарлиг \1267 эсвэл 1279 он\,  1290 онд  Ил-хан Аргунаас Ромын Пап IV Николаст илгээсэн захидал, мөн 1302 онд Ил-хан Газанаас Ромын Пап VIII Бонифаст илгээсэн захидал эх хувиараа байдаг аж. Монголын хаадын Ромын Папуудад илгээж байсан олон зуун жил хадгалагдсан захидлуудыг Ватиканы нууц архивынхан  өөрсдөө 1920  онд л олж мэдсэн байна.
Shuud.mn
Сонин хачин