Эрдэнэс Тавантолгойн хувьцааг хэн үнэд хүргэх юм бэ?
2011-11-11

Дээд тал нь 10 тэрбум ам.доллар байхад хоёр толгой ордыг эргэлтэд оруулах бүтээн байгуулалтын зардал шийдэгдэх бол зөвхөн Тавантолгой ордыг 20-30 тэрбум ам.долларын үнэ цэнэтэй гэсэн төсөөллийг олон улсын хөрөнгө оруулалтын банкирууд, эдийн засагчид хийгээд буй. Бүр 80-100 тэрбум долларт ч хүрч болзошгүй гэсэн тооцоолол бий. Учир нь Хонконгийн бирж дээр амжилттай  IPO хийсэн  Mongolia mining corporation-ы барьцаа орд  4 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байхад, Ухаа худагаас 25 дахин их нөөцтэй Тавантолгойн орд ийм хэмжээний мөнгийг даллах боломжтой гэсэн зүйлийг дотоодын эдийн засагчид хэлдэг.

Нэг талаас эдгээр нь эдийн засагчдын цаасан дээрх тооцоолол гэдгийг тодотгох нь зөв бизээ. Харин үсрэнгүй хөгжлийн төлөөх гэгээн төсөөлөлтэй улстөрчдөөр дүүрэн өнөөдрийн Монгол Улсын эдийн засаг үнэн чанартаа ашигт малтмалын баялгийн орлогод  хэт дулдуйдсан гажуу замаар замнаж байна. Тэр чинээгээрээ омголон бас залуу байна гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Уул уурхайг гол түшицээ болгож болно, гэхдээ хэт хамаарал нь  “голланд өвчин”-ийг Монгол нутгийн хөрсөнд бүрэн нутагшуулших вий гэсэн сэрэмжлүүлэг бүхий байр сууриуд мэргэжилтнүүдээс цөөнгүй гарч ирсэн.

Энгийнээр хэлэхэд манай улсын нэрийг дэлхийн зах зээл дээр гаргаж байгаа экспортын цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, алтны ханшийн өсөлт, бууралт эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой төвшиний нөлөөллийг үзүүлж дийлэхгүй л байвал болоод байна. Дотоодын эдийн засаг зөвхөн ашигт малтмалын салбарын хөдөлгөөнөөр, зөвхөн түүгээр дамжин орж ирж байгаа орлогоор тэжээгдэн, сэлбэгдээд яваад байна гэдэг нь эдийн засгийг хэврэгжүүлэхээр. Эдийн засаг өсч байна гэсэн тоон үзүүлэлт болгон  уул уурхай дагасан  бүтээн байгуулалтын нөлөөгөөр гэсэн тодотголыг дагуулж байгаа юм. Дээр нь нэмээд засгаас хавтгайруулан олгож дадаад байгаа бэлэн мөнгөний эх үүсвэр нь мөн л уул уурхайтай холбоотой.

Тэгэхээр бид эдийн засгаа төрөлжүүлэх, олон хамааралтай болох нь төдийчинээгээр эрсдэлийг бууруулна гэсэн энгийн бөгөөд зөв замаар явах шаардлага бий. Зөвхөн уул уурхай дагасан ажлын байр тодорхой хугацааны, залгамж үр дүнгүй гэдэг нь гадны улсуудын жишээнээс тод харагдана. Өнөөдрийн 2 сая төгрөгийн цалинтай ажлын байрны тоог нэмэгдүүлэх, орлого өндөр олон иргэдтэй болох нь чухал ч гэлээ, урт хугацаанд иргэд нь ажилтай байх тийм л нөхцөл боломж ирээдүйн Монголд бүрдэх учиртай. Энэ нь зөвхөн уул уурхайн бус бусад салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэн хуваарилах бодлогыг төр засгийн зүгээс хэрэгжүүлэх шаардлага байгааг илтгэнэ. Ингэхийн тулд хөрөнгө оруулалтын сантай болох, сан нь инноваци, экспортыг дэмжсэн чиглэлд санхүүжилт хийх зорилготой байх гэхчлэн гарцууд бий гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Гэсэн ч өнөөдрийн тухайд төдийгүй ирэх цөөнгүй жилүүдэд уул уурхай бидний гол түшиц байх нь маргаангүй биз. Тиймээс тэндээс их хөрөнгө босгохыг чухалчлахаас яахав. Тэрчлэн Засгийн газрын гишүүд Эрдэнэс Тавантолгойн хувьцааг Лондонгийн  биржид гаргахаар албан ёсоор шийдвэрлэсэн нь чухал мэдээ. Эхэнд өгүүлсэнчлэн Тавантолгой 20 тэрбумд хүрэх үү, бүр 80 тэрбумд хүрэх үү гэдэгт албан ёсны хариулт ирэх цаг ойртож байна. Тус компанийн хувьцаа олон улсын бирж дээр гарч, үнэд хүрч чадах уу,  үнэд хүрлээ гэхэд Монголчуудад үнэхээр ашиг нь ирэх үү гэдэг нь чухал асуудал.

                          Хувьцаанд дөрөөлөн өөдлөх боломж бий юү?

Засгийн газар Их Британид бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой пи эль си” гэж компани байгуулахаар болов.  Эрдэнэс Тавантолгойн хувьцааг Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэхдээ FTSE индекст багтаж чадвал эрэлт илүү их нэмэгдэх тул багтахын тулд Их Британид бүртгэлтэй, хувьцаа арилжаалах компани байгуулах шаардлагатай тул Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлагууд Засгийн газраас үүрэг хүлээгээд байгаа дүр зурагтай.

Хувьцаа арилжаалах компани  Их Британид бүртгэлтэй  байх нь тус компанийн хувьцааны тодорхой хувийг Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж гэсэн гурвалсан бүтцээр арилжаалах, хувьцаа арилжаалах компанийн үнэлгээ өндөр байх боломж, татварын таатай орчин, нөхцөл, эрх зүйн зохицуулалт, Хөрөнгийн биржийн шаардлагууд зэрэг олон хүчин зүйлийн улмаас шаардлагатай байгаа гэнэ. Мэдээж Засгийн газар олон зөвлөхүүдийнхээ зөвлөгөөг авсаны үндсэн дээр ийм шийдвэр гаргасан.

“Эрдэнэс Тавантолгой”  компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид  арилжаалахад  гол зөвлөх, зохион байгуулагчаар Дойче банк,  Голдман Сакс  банкууд   хувьцааны борлуулалтын ажилд  БиЭнПи Париба,  Маквэари  банкууд,  хуулийн зөвлөхөөр  Hogan Lovells  компани шалгаран ажиллаж байгаа юм. Ямартай ч зөвлөлдсөний үндсэн дээр компанийн үнэлгээ, хөрөнгийн зах зээлийн хандлага, стратегийн үүднээс хувьцааны тодорхой хувийг Монголын болон Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гурвалсан аргаар бүртгүүлэхээр болж.

Гурван Хөрөнгийн биржид гарснаар өргөн хүрээтэй хувьцааны илүү их эрэлт үүсгэх боломж нээгдэнэ гэж Засгийн газар тооцоолжээ. Гэхдээ эхлээд Лондонгийн бирж дээр гаргахаар шаламгай ажиллана гэж буй ч  хувьцааг дотоодын болон олон улсын хоёр Хөрөнгийн биржид зэрэг арилжаалахын тулд “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүтцэд өөрчлөлт оруулах, үүнтэй уялдан дотоодын хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм журамд  өөрчлөлт оруулах шаардлагатай гэхээр нэлээдгүй хугацаа шаардагдах биз.

Гэхдээ шийдвэр гарсан учраас ажил урагшилж яваа гэж харъя. Хувьцааг үнэлгээ өндөр, үр ашигтай байлгахын  тулд ийм шийдвэр гаргасан гэсэн. УИХ-ын 39 дүгээр тогтоолд  хувьцааны 29 хувийг нь гадаад, дотоодын бирж дээр арилжаална гээд заачихсан байгаа.  Мөн иргэдэд 10 хувь, аж ахуй нэгжүүдэд 10 хувийг нь эзэмшүүлнэ гэж заасан. Харин одоо бол  аж ахуй нэгжүүдэд өгөлгүйгээр иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа өгч магадгүй байгаа. Тэрчлэн том компанийн олон ширхэг хувьцааны эзэмшигч болох иргэдэд нэгж хувьцааны нэрлэсэн үнэ гэдэг нь яг юу билээ, тэр үнэ нь хэд байх бол гэдэг анхаарал татсан асуудал байгаа биз.

Тиймээс хувьцаатай, нэрлэсэн үнэтэй холбоотой эдийн засагчдын байр суурийг хүргэе.

Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал Ж.Үнэнбат:    “Нэрлэсэн үнэ гэдэгт IPO хийхээс өмнө тооцооны үзэмжээр тогтоож, цөөн хөрөнгө оруулагчдын (манай тохиолдолд дотоодын компаниудын) захиалгыг авах үнийг хэлж байгаа бол энэ ач холбогдолтой.  Учир нь тэдний ашиг, магадгүй алдагдал нь нэрлэсэн үнэ ба зах зээлийн үнийн зөрүүгээр хэмжигдэнэ. Ер нь анхны захиалгын үнийг IPO үнээс доогуур тогтоох явдал цөөнгүй байдаг ч энэ нь эрсдэлтэй”  хэмээн хэлж байна.

 

 

Харин Төрийн өмчийн хорооны зөвлөх Д.Байлыхүү   “ Нэрлэсэн үнэ хэд байх нь  ач холбогдол байхгүй. Эцсийн эцэст зах зээлийн үнэ л хүнд хэрэгтэй. УИХ-аас  хувьцааг нэрлэсэн үнээр нь аж ахуй нэгжүүдэд худалдана гэж шийдвэрлэсэн учраас, нэрлэсэн үнэ тогтоох шаардлагатай байгаа юм. Нэрлэсэн үнэ гэдэг нь  хувьцаа эзэмшигчдийн оруулж байгаа хөрөнгийг хувьцаанд хуваагаад нэг хувьцаанд  ноогдож байгаа үнийг л хэлээд байгаа юм. Эсвэл хувьцаа эзэмшигчдийн анх худалдаж авсан хувьцааны үнийг хэлнэ. Тэр нь худалдах үнэ болж байгаа юм. Тиймээс тухайн үед нь Тавантолгойн хөрөнгийг бүрдүүлсэний дараагаар л, хувьцааны нэрлэсэн үнийг хэлэх бололцоотой болно...

Нэр бүхий гишүүд аж ахуй нэгжид хувьцаа өгөхөө больё гэсэн хуулийн төсөл УИХ-д  өргөн барьчихсан байгаа. Ер нь аж ахуй нэгжид өгнө гэдэг нь буруу юм. Бид аж ахуй нэгжид биш, ард иргэддээ л газрын баялгаасаа эзэмшүүлж, хувь хүртээе гэсэн  бодлого барьж байгаа учраас,  асуудал хойшлогдчихоод байж байна. Өгсөн  тохиолдолд аж ахуй нэгжтэй хүмүүс нь хожоод,  бусад хүмүүс хохирох гээд байгаа юм. Нийт хүн амын тоонд  аваад үзэхэд  аж ахуй нэгж,  компанийн хувьцаа эзэмшдэг эзэд  маш цөөхөн. Тухайлбал, 160 гаруй мянган малчид байна. Тэднийг   аж ахуй нэгжтэй  гэж үзэхгүй шүү дээ. Энэ мэт олон шалтгааны улмаас цаашид хуулинд өөрчлөлт орох байх” гэж байсан.

Тэгвэл эдийн засагч Н.Дашзэвэг Эрдэнэс Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнийн асуудал  төдийгүй тус компанийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад дотоодын бирж дээр зарж мөнгө босгох гэж буй Засгийн газрын ажиллагаанд алдаа дутагдал олон байна гэж хэлж байх юм. Тодруулбал,

1.  Бүх хувьцааг нэг хүн улсын нэг компани авах боломж байгаа нь буруу байна.

2.  Тавантолгой  ордыг  ашиглах ТЭЗҮ байхгүй учраа үнэ хүрэхгүй  хямд байх болно.

3.  Дотоод мэдээллийн /инсайдерийн/ хууль байхгүй учраас гадны хөрөнгө оруулалтын банкууд дамлан зарна, бас хувьцааны үнийг их хямд үнэлэх болно.

4.  Дотоодын биржид 10 хувийг нь эхлэж зарах ёстой.  Энэ журам алга.

5.  Биржид хувьцаа гаргах ажилд үндэсний хөрөнгө оруулалтын банк, үндэсний зөвлөхүүд оролцох ёстой.  Энэ нь алга.

6.  Үндэсний компаниудыг хувьцаа  худалдан авах ажилд орохыг нь дэмжсэн бодлого алга. Ерөнхийд нь   дүгнэж хэлбэл Засгийн газар үндэсний эрх ашгаа "мартчихаад" гадныхны эрх ашигт үйлчлээд байгаа нь энэ мэт олон зүйл дээр харагдаж байна гэсэн юм.  Мөн эхлээд Эрдэнэс Тавантолгой компаниа  зөв үнэлэх ёстойг хэлж байна.  Энэ нь олон ТЭЗҮ дээр суурилах ёстой байтал  Засгийн газарт нүүрсээ 70 ам. доллараар зарна гэсэн алдаатай  ганц  ТЭЗҮ-тэй  л байна. Энэ хүрээнд хувьцаа үнэ хүрэхгүй.  Хамаг ашгийг нь гадныхан авна.  Монголд зөвхөн  татвар үлдэнэ.  Үүнээсээ ногдол ашиг өгөх учир Эрдэнэс Тавантолгой компанийн  хувьцаа үнэ хүрэхгүй.  Засгийн газар үндэсний эрдэмтэдтэйгээ зөвлөлдвөл  Эрдэнэс Тавантолгой  компанийн  хувьцааг үнэтэй болгож болно хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм.

Харин  “Эрдэнэс Тавантолгой”- н хараат бус ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан эрхэм  дунджаар таван гишүүнтэй нэг өрх Тавантолгойн ашгаас 5-10 сая төгрөгийг хүртэх боломжтой.   Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй ижил төстэй хувьцааны ерөнхий дүр зургаас ийм мөнгө босох нь гэсэн тооцооллыг хийж болно гэж ярьж байсныг энд дурдая.

Ямартай ч их хүлээлт үүсгээд байгаа Эрдэнэс Тавантолгой компани нийт 15 сая ширхэг хувьцаа гаргах юм.  Гадаад, дотоодын бирж дээр гаргах 29 хувийнх нь мөнгөн үнэлгээ гурван тэрбум ам.доллар орчим болно гэсэн тооцоо байна.   Харин нэгж хувьцаа буюу нэг ширхэг хувьцааны үнэ нь яг хэд байхыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх талаар Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн бол   ТӨХ-ны дарга Д.Сугар эрхэм “300-1000 төгрөгийн хооронд  л хэлбэлзэнэ”  гэж хэлсэн байгаа.

Биржтэй холбоотой тухайлж өгүүлэхэд манайх олон улсын бирж дээр хувьцаагаа гаргахын тулд  босгыг нь давах болзлоо ч сайн хангаагүй байна.  Одоогоор зөвхөн зүүн цанхийн нөөцийг JORC стандартаар тогтоосон. Стратегийн хөрөнгө оруулагчид нь тодорхой болоогүй баруун цанхийн нөөцийг шинэчлэн тогтоогоогүй байгаа юм. Гэтэл  олон улсын санхүүгийн хянах байгууллагууд   эрсдлээс сэргийлэх үүднээс хөрөнгө оруулах гэж буй төсөлд хэд хэдэн  баталгаа шаарддагийн нэг нь орд газрын нөөцийг JORC ба NI 43-101 стандарт, журмын дагуу тогтоосон байх ёстой.

Манай тухайд  биржийн үүдэнд хүртлээ хийх зүйл энэ мэтчилэн цөөнгүй.  Хэдийгээр Лондонгийн бирж  манай түнш  ч, журмынхаа дагуу асуудал явах ёстой.  Нөөцийн үнэлгээ яв цав байх нь хувьцааны үнэлгээнд нөлөөлөх том хүчин зүйл. Р.Фрийдландын компаниудын нэг South gobi sands Овоот толгойн ордыг 3 сая ам.доллар зарж үнэлүүлээд, бирж дээр гараад,  хувьцааныхаа 17 хувийг Хятадуудад 500 сая доллараар зарсан.  Тэгэхээр манай тухайд Тавантолгой ордынхоо үнэлгээг нарийвчлан хийлгээд бирж дээр гарах нь хувьцаа үнэд хүрэхийн төлөөх алхам. Мэдээж стратегийн хөрөнгө оруулагчид хэн байх вэ гэдэг нь голлох нөлөөллүүдийн нэг.

Эцсийн дүндээ Эрдэнэс Тавантолгойн хувьцаа үнэд хүрлээ гээд  улс орны хөгжилд, иргэдийн амьдралд ээлээ өгөх эсэх нь гол. Хувьцаа эзэмшигчид хэрхэн ашиг хүртэх талаар тухайлж дуулгахад хоёр хэлбэрээр үр ашиг хүртэх боломж бий.  Төр эхлээд анхдагч зах зээл дээр хувьцааг нь байршуулаад,   өөрийнхөө хувьцааг худалдчихна. Харин иргэд хоёрдагч зах зээл эхлэхээр худалдах боломжтой болно. Учир нь хоёрдагч зах зээл эхлээгүй байхад ямар ч хүн хувьцаагаа зарах эрхгүй. Харин хоёрдагч зах зээл дээр хувьцаагаа худалдсанаар  анх авсан үнэ,  худалдаж байгаа үнэ хоёрын хоорон дахь зөрүүгээс  ашиг олох боломж гарна гэнэ. Нөгөөх нь  ноогдол ашиг. Гэхдээ  ноогдол ашгийг хэдийд хуваарилах вэ гэдгийг хэн ч  одоо хэлж чадахгүй байгаа юм. Учир нь уурхайнууд бүрэн  ашиглалтанд ороогүй байна. Нүүрсээ 70 ам.доллараар гаргаж байгаа ч, Чалко-руу өр дарахаар явж байгаа. Орлого орж ирээгүй байна. Тэгэхээр орлогоо олоод өр зээлээ бүгдийг нь төлөөд,  ашигтай ажиллаж эхэлсэн үедээ л Эрдэнэс Тавантолгой танд  ноогдол ашиг өгөх аж. Ингээд үзэхээр Тавантолгойгоос хувьцаагаараа дамжуулах авах үр ашиг чамгүй хугацааны дараа наашлах дүр зурагтай.  Гэсэн ч улсын урт хугацааны хөгжилд үр ашиг авчрах нь хамгийн чухал гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз ээ.

Э.Болорхажид

 

Shuud.mn
Сонин хачин
May Galson:
I surely wanted to form a simple remark so as to thank you for some of the pleasant tactics you will be showing at this site. My time-consuming online search has in the end been compensated with brilliant know-how to exchange with my neighbours. I would suppose that several of us visitors are actually lucky to be in a decent website with so quite a few fantastic men and women with very beneficial techniques. I feel seriously blessed to have encountered your webpages and look forward to a lot of much more brilliant moments reading here. Thanks once additional for everything.
2011-12-12
Cristal Humbel:
You truly make it appear seriously straightforward together with your presentation nevertheless I in finding this topic to be actually 1 thing that I really feel I may by no indicates understand. It seems too complex and very vast for me. I'm searching ahead for your subsequent post, I will try to get the hang of it!
2011-12-12
hoh tolboton mongolchuul bid ingej yaduu, zvdvv, amidrah huwitai humuus bish shuu de. bid chin henii ur udam bilee. eniig santsgaa toriin sentiid zalarsan luwarchidaa....//
2011-12-09
ene baidlaar mongol uls maani hogjohod hetsvv. ene tom tolgootoi 76-g ahin songoh hereggui shvv mongolchuudaa.-5-10 myngan togrogond huurtav daa.
2011-12-09
abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno 95099300 95909200
2011-11-14
та нар мэдээгүй юмуу сарын өмнө тэр хүмүүс чинь зурагтаар ярьсан шүүдээ хоцрогдож байна шүү
2011-11-13
яг үнэн тооцоо байна би сая бодож үзлээ биднийг хуурч байсан байна үүнийг бодож гаргасан хүмүүс холбоо бариач
2011-11-13
Залуу хүмүүс ёстой тэнэг юмаа баахан мөнгө ноогдол ашигт авна гээд өөрсдөө тоо бодохгүй суудаад байдаг ичээмээр юм. ӨӨрсдөө тэнэг учраас дарга сайд нарыг муу гээд яах юм
2011-11-13
манай монголын залуучид маш тэнэг болж байгаа шүү таван толгойн хувьцаанаас жилд 1 сая тонныг олборлоход жилд нэг иргэн 1500 төгрөг авах нь үнэн байнаа үүнийг өөрсдөө дор бүрнээ бодоод үзэхгүй байж худлаа байхаа гэж байдаг. хүн уг нь амьд явахдаа ядаж өөрт хэрэгтэй тоог бас бодож баймаар юм. Худлаа гэж байгаа тэнэгүүд тэгээд хэдэн төгрөг авна гэж бодсон юм.
2011-11-13
манай монголын залуучид маш тэнэг болж байгаа шүү таван толгойн хувьцаанаас жилд нэг иргэн 1500 төгрөг авах нь үнэн байнаа үүнийг өөрсдөө дор бүрнээ бодоод үзэхгүй байж худлаа байхаа гэж байдаг. хүн уг нь амьд явахдаа ядаж өөрт хэрэгтэй тоог бас бодож баймаар юм. Худлаа гэж байгаа тэнэгүүд тэгээд хэдэн төгрөг авна гэж бодсон юм.
2011-11-13
Галзуу хүний өдрийн тэмдэглэл хэнд хэрэгтэй юм бэ ха ха
2011-11-13
ГАЖИГТАЙ ШИЗОТОЙ ГАМБИР ШИГ ХҮҮХЭН ЮУ ГЭЖ ХУДЛАА ШААГААД БАЙНА АА
2011-11-13
MONGOLD ASHIGGUI YUM BOL UUL UURHAIGAAR YAVAAD YAHIIN BE TERNII OROND AYLAL JUULCHLAL CASINO-GOOR MUNGU OLOYO MONGOLCHUUDAD UILCHLEHGUI L BN BIZ ???
2011-11-13
yaasan joohon ym bee? hudlaa shagaad bgaachee
2011-11-13
байлыхүүд нэмүү өртөг шингэсэн үйлвэрлэл, бүтээн байгууллатанд хувь нэмрээ орууулж, ажилчидынхаа ХАОТ,ЭМНД -г төлдөг аж ахүй нэг байгууллагыг дэмжиж ,олон олон ажлын байр нэмэгдуулж ажилгүй иргэдийг ажилтай болгоход дэмжллэг болох тул яагаад АА-н нэгж байгууллагад хувьцаа олгож болохгүй гэж????? МАЛЧИДАД Ч АХИУХАН ОЛГОЖ ХАА-г хөгжүүлж, төвлөрлийг сааруулж хөдөөг хөгжүүлэхэд онцгой хэрэгтэй. Цаан чинь нутаг эзгүй ч гадныхан газар сэндийлж дураараа дургиж байна. БАЙЛЫХҮҮ ТА АМЬДРАЛАА С ТАСАРСАН БАЙНА.НЭМҮҮ ӨРТӨГ БИЙ БОЛГОХОД ХӨДӨЛМӨР ХҮЧ ОЮУН УХААНАА ШИНГЭЭЖ ЗОВЖ ОЛООГҮЙ МӨНГИЙГ ХУВИАРЛАХ , ЗАРАХАД ЯАЖ Ч СЭТГЭЛ ӨВДӨХ БИЛЭЭ ДЭЭ. ЭНЭ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН АНАРХИЗМ ОЛГАРХИУДЫН АМЬДРАХ ТААТАЙ ОРЧИН МӨН
2011-11-12
Abtomashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor olgoh bolno utas 95099300 95909200
2011-11-12
www.urgelj.mn Монголын фото мэдээлэл болон бусад мэдээ мэдээллийн сайт. Мөн Монголын их дээд сургуулиудын оюутан залуусын нэгдэх сайт цааш нь дамжуулаарай
2011-11-12
ard tumneer togloj doromjilj hanahgui yumaa.Ene uls oron cnin bolohoo bailaa yasan hanaj tsaddaggui shunal be
2011-11-12
таван толгойгоос иргэдэд ноогдол ашиг эхний жил 1сая тонн нүүрс олборлоход иргэдэд жилд 1500төг 15жилийн дараа 15сая тонн нүүрс олборлож чадвал нэг иргэнд жилд 23мянган төг ноогдох тооцоог шинэ өөрчлөлт холбоо ТББ гаргаж тавьсан үүнээс өөр үнэн тооцоо байхгүй та нар худлаа яриад хэрэггүй
2011-11-11
yaasan joohon ym bee? hudlaa shagaad bgaachee
unen zov medeelel tavij bai l daa. odoo tarih ugaadag ue ongorson shuu.
2011-11-11
TAVAN TOLGOIN DUNDAJ UNE NI 100$*6.5terbum tonn=650.000.000.000$ TAL NI ZARDAL GEJ BODOHOD MONGOL ULSAD 325.000.000.000$ TSEVER ASHIG BOLJ ORJ IREH YOSTOI SHUU!!!!!! ЮУН 80-90 ТЭРБУМ БЭ? МОНГОЛ УЛСАД ЦЭВЭР АШИГ НЬ 325 ТЭРБУМ ДОЛЛАР ОРЖ ИРЭХ ЁСТОЙ ШҮҮ ИРГЭДЭЭ, ХҮМҮҮСЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ДУНДАЖ ҮНЭЭР БОДХОД Л ЭНЭ ШҮҮ
2011-11-11