Турк, Монголын замын цагдаа нар хамтарч ажиллана
2013-06-10

  Манай улсын Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 4-10-нд Туркт айлчилж байна. Төлөөлөгчдийг Туркийн Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн асуудал эрхэлсэн дэд дарга Мустафа Жанкал, Замын цагдаагийн боловсрол, судалгааны газрын дарга Юусуф Аван нар хүлээн авч уулзан хоёр орны Замын цагдаагийн газруудын хамтын ажиллагааны талаар тодорхой ярилцав. Туркийн Цагдаагийн ерөнхий газар манай Замын цагдаагийн газрын ажилтнууд, цагдаа нарт сургалт зохион байгуулах, харилцан айлчлал хэрэгжүүлэх талаар ярилцаж тохиролцов. Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Б.Батхишиг төлөөлөгчдийг ЭСЯ-нд хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярьж танилцуулан, хоёр улсын Цагдаагийн ерөнхий газрууд, үүний дотор Замын цагдаагийн газруудын хооронд шууд харилцаа тогтоож байгааг сайшаан, цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага судлах, сургалтад хамрагдах явдлыг ЭСЯ дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин