Жонни Деппийн лимузингийн араас гүйлджээ
2013-06-30

  “Ганцаардсан рейнжер” киноны нээлтдээ хүрэлцэн ирсэн Холливудын од Жонни Депп Москвагийн замын бөглөрөлд орж шүтэн бишрэгчдийнхээ хараанд өртжээ. Тэрбээр цонхоор гараа гарган далласных нь дараа  машиныг  нь бүсгүйчүүд тойрон шавжээ.   Замын хөдөлгөөнийг зогсооход хүргэсэн тул  хамгаалагч нь хүрч ирснээр шүтэн бишрэгчид нь  тарсан  ч тэд лимузинг нь дагаан нэлээд удаан гүйсэн байна.   Жонни Депп киноны продюсер Жерри Брукхаймер, найруулагч Гор Вербински нартай Оросод иржээ.   Д.Од
Shuud.mn
Сонин хачин