Италид автобус осолдож 36 хүн амиа алдлаа
2013-07-29

Италийн өмнөд хэсэгт хот хоорондын автобус 30 гаруй метр өндөр эрэг рүү унаж, 36 зорчигч амиа алдаад байгаа талаар “ВВС” мэдээллээ. Энэхүү осол Кампаниагийн бүсийн Авеллино хотын ойролцоо болсон бөгөөд автобус эрэг рүү унахаасаа өмнө хэд хэдэн машиныг мөргөсөн байна. Энэ үеэр 11 хүн гэмтсэн ч эсэн мэнд гарчээ. Италийн “Анса” агентлагийн мэдээлснээр, автобусанд хүүхэд, том хүн нийлсэн 50 гаруй зорчигч явсан бөгөөд тэд мөргөл үйлдээд Нэплес рүү буцаж явах үед энэ хэрэг гарчээ. Одоогийн байдлаар ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд автобусны жолооч нас барсан байна.

Б.Дэлгэрцэцэг

 
Shuud.mn
Сонин хачин