Ерөнхийлөгч рүүгээ хүчил цацсан иргэдийг баривчилжээ
2013-09-20

Африкийн орнуудын нэг Зинзабар улсын ерөнхийлөгч Али Мухамед Шейн рүү халдсан 15 этгээдийг баривчилсан талаар тус улсын цагдаагын газраас мэдээлжээ. Католик шашин ноёлдог Зинзабарт улс төрийн асуудал хүндхэн тооцогддог юм.

Ердөө хэдхэн хоногийн өмнө Зинзабарын төрийн тэргүүнийг авто машинаар явж байхад нь хэсэг дугуйтай этгээдүүд халдаж, химийн хүчил цацсаны улмаас Али Мухамедын биеийг бүхэлд нь түлжээ. Али Мухамедын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд яаралтай эмчилгээ хийлгэснээр хүчлийн хорыг гадагшуулж чаджээ. Түүний нүүр, цээжин хэсэг нь бүхэлдээ хар өнгөтэй болсон гэнэ. Ерөнхийлөгч хэлэхдээ хүчил цацсан бүх этгээдүүдийг хуулийн өмнө зогсоож, хатуу хариуцлага тохох болно гэдгээ сануулсан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
erguu Delgertsetseg:
hahaha Zinzabir nice. ene eonhiilogch ugasa har yum baij har boltson genu haha
2013-09-21
buba:
ZANZIBAR geechee durak aa ,nom sain "umsh" t1 segvvlch ee!!!!!
2013-09-21
buruu:
zinzabar gej uls baihgui
2013-09-20