“Харри Поттер” Фредди Меркьюрид хувирна
2013-09-23

 

Британийн жүжигчин Дэниел Рэдклифф домогт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркьюригийн дүрд тоглох болжээ. Дэниелээс өмнө Саша Барон Коэнийг гол дүрд тоглуулахаар сонгосон ч хамтлагийн гишүүд санал нийцээгүй мөн жүжигчин өөрөө татгалзсан аж.

Кино нэлээд задгай дүрсүүдтэй насанд хүрэгчдэд зориулсан байх гэнэ. Фредди Меркьюригийн тухай кино 2010 онд хийхээр төлөвлөж байсан ч олон арван удаа бүтэлгүйтэж  саад тотгор гарч байжээ.

Фредди Меркьюри буюу Фаррух Булсара 1946 онд Занзибарт төржээ. Тэрээр 1960-аад онд Их Британид ирж “Queen” хамтлагийн гоцлол дуучин болсон юм. Меркури 1991 онд ДОХ-оо нас барсан юм.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин