Жессика Алба: Эмэгтэйчүүд намайг үзэн яддаг
2013-10-27

Хэсэг хугацаанд чимээгүй байсан Холливудын алдарт жүжигчин Жессика Алба хувийн амьдрал болон карьерийнхаа талаар илэн далангүй ярьсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

6

-Жүжигчин байхын сайхан нь юу вэ, дүрүүдэд уригдах нь уу?

-Яг үнэндээ үгүй. Надад юу таалагддагийг мэдэх үү. Олон янзын дүрийн саналаас татгалзах. Минийхээр хамгийн сайхан нь тэр л юм даа.

6

-Юу гэнээ, ямар дүрээс татгалзсан хэрэг вэ?

-Энэ талаар тодорхой яримааргүй байна. Миний татгалзсан дүрүүд өөр жүжигчдэд илүү тохирохоор санагдсан. Ийм учраас энэ тухай дэлгэрэнгүй ярих нь тохиромжгүй байх. Би оддын өвчнөөр өвчлөөгүй л дээ. Гэхдээ санал болгож буй янз бүрийн ажлаас “үгүй” гэж татгалзах нь нэг л “чөтгөр шиг сайхан” санагддаг юм. Жүжигчид бид ажилтай байхын тулд элдэв студиэр явж, олон төрлийн пробонд орохын хажуугаар тэсч тэвчихийн аргагүй зүйлүүдтэй тулгардаг. Тэгээд дараа нь “тэнцсэнгүй” гэсэн хариулт авах нь улаан нүүрэн дундуураа буулгуулснаас өөрцгүй байдаг. Одоо бол би эсрэг байранд очсон төдийгүй, тухайн үед намайг гадуурхан доромжилж байсан хүн өнөөдөр кинондоо тоглооч хэмээн өвдөг сөгдөн гуйхад “үгүй” хэмээн толгой сэгсрэх нь сайхан мэдрэмж төрүүлдэг шүү.

6

-Залуучуудтай харилцах харилцаа чинь ч мөн адил уу. P.Diddy чамайг хоолонд урихад татгалзсан гэж цуурцгааж байсан?

-Тэр намайг урьсан гэнээ. Энэ талаар мэдэхгүй юм. Надтай зүгээр ярилцахыг хүссэн байх. Би алдартнуудыг нэг их сонирхдоггүй. Жессика Альба их сүсэгтэй, хуучинсаг орчинд өсчээ. Орчин үеийн хөгжим огт сонсдоггүй, долоо хоногт гурван удаа сүмд очдог байсан гэх яриа Холлувуудад тархсан учир, алдартнууд тийм ч их надтай ойртохыг хүсдэггүй. Хэрвээ тэр үед энэ бүх яриа гараагүй байсан бол, би гэдэг хүн чинь зүгээр л нэг шоу бүсгүй болж хувирах байсан. Өнөөдрийн энэ амьдралдаа ч хүрэхгүй ч байж магадгүй.

6

-Амьтантай их харгис ханддаг гэх юм байна лээ?

-Ёстой үгүй. Боль доо, үнэндээ би жижиг нохойтой болохыг нэг их хүсээгүй. Даанч том нохойтой ийш тийш зорчин явахад хэцүү. Тиймээс том нохойны зан авирыг агуулсан жижиг нохойтой болохоор шийдсэн хэрэг. Ойр ойрхон хоёр нохой сольсноос болж, ийм яриа гарсан байх.

7

-Шүтэн бишрэгчдийнхээ талаар хэлээч?

-Нуулгүй хэлэхэд, миний фэнүүд ихэвчлэн ахимаг насны эрчүүд байдаг. Өвөө нар ч гэж хэлж болно. Нэг хэсгийг ахимаг насны хосууд, нөгөөг нь өсвөр насны хөвгүүд эзэлдэг. Эмэгтэйчүүд намайг үзнэ яддаг. Тэд намайг нэг л өөр нүдээр хараад байдаг юм аа. Муухай ч гэх юм уу даа. Харин эрчүүд бол хайрын харцаар л хардаг.

 6

-Дунд сургуульд байхдаа ижил хүйстнээ сонирхож байсан гэсэн?

-Тэр зүгээр л өсвөр насны алдаа байсан. Өсвөр насны хүүхдийн биед өөрчлөлт явагддаг. Тэгээд л ижил хүйстнээ сонирхох ёстой юм байна гэж боддог болсон. Гэхдээ ухаан суугаад тэр бодол үгүй болж одоо жирийн эмэгтэй болчихсон байгаа биз дээ. Гурван жил орчим. Их хугацаа гэдгийг мэдэж байна. Ижил хүйстнээ сонирхдог зарим хүн ийм хугацаанд энгийн хүн шиг болж чаддаггүй. Харин би бол өөр байсан. Ижил хүйстнээ сонирхох хэрэгтэй гэж боддог байсан минь өөрчлөгдсөн. Хэрэв өөрчлөгдөөгүй бол өдийд хаана, хэнтэй амьдарч байгааг төсөөлөхөд бэрх.

6

-Найз залуутайгаа хэрхэн танилцаж байв. Энэ их сонин түүх гэж Каш ярьж байсан?

-“Гайхамшигт дөрөв” кинонд тоглож байхад Каш найруулагч Тим Сторигийн туслахаар ажиллаж байсан юм. Жүжигчид түүнийг техникийн ажилтан гэж боддог байсан. Харин Сан Диегогийн зураг авалт дууссаны дараа гоо сайхны салон уруу явж байсан чинь машин маань эвдэрчихсэн. Би найруулагч руу ярьж машин явуулахыг шаардсан. Над руу явуулсан машины жолооч нь Каш байсан юм. Бид авто замын түгжрэлд нэлээд цагийг өнгөрүүлэхдээ бие биеийнхээ тухай олон зүйлийг олж мэдсэн.

7

-Түүний юу нь таны сэтгэлийг татав?

-Тэр үнэхээр гайхалтай залуу. Бүсгүй хүний сэтгэлийг татахын тулд цонхон доор нь дуулж, сарнай шиддэг испаничуудын зан түүнд байдаг. Тэр яг л тийм хүн. Намайг үргэлж баярлуулдаг нь гайхалтай, бас дур булаам. Тэрний минь инээмсэглэл гайхалтай.

8

-Каштай нийлэхээс өмнө баячуудтай багагүй нэр холбогдсон. Тэд яаж ханддаг байсан бэ?

-Олны танил болж, сурталчилгаанд тоглодог болсноос хойш хэн хүнгүй л намайг гэх болсон. Баян эрчүүдтэй хэд хэдэн удаа уулзаж байсан. Гэхдээ надад таалагдаагүй. Зарим бүсгүйчүүд Холливудад нэр нөлөөтэй болохын тулд баян эртэй уулзаж, учирдаг. Зөвхөн би үүнийг яриад байгаа юм биш. Холливуудын сайхан хүүхнүүдийн нэг Жулиа Робертс нэрд гарахын тулд найруулагчтайгаа учир ургуулж байсан тухай өөрөө ярьсан шүү дээ. Энэ бол зүгээр нэг энгийн жишээ.

7

-Таны энэ яриаг сонсоод Жулиа Робертс шүүхэд өгвөл яана?

-Тэр тийм тэнэг эмэгтэй биш. Тэгээд ч би түүний нууцыг олон нийтэд дэлгээгүй. Өөрийнх нь ярьсныг л ярьж байна. /Инээв/

7

-Та алдартнууд олноор цугладаг шөнийн цэнгээний газар тайчдаг байсан. Мэдээж энэ нь нэр хүнд олохын төлөө байсан биз дээ?

-”Унтаж буй толь бичиг” кинонд тоглохоос өмнөх явдлыг ярьж байх шиг байна. Тиймээ би нэр хүнд олох гэж л тайчдаг байсан. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй. Гурван сар л. Миний тайчдаг байсан шөнийн цэнгээний газраар алдартай найруулагчид үйлчлүүлдэг. Холливуудад хөл тавьж буй эмэгтэйчүүд иймэрхүү замыг сонгож од болох эхлэлээ тавьдаг учир би ичихгүй байна.

7

-Таныг дөнгөж олны танил болж эхлэхэд тайчигч, биеэ үнэлэгч гэж хэвлэлүүд бичдэг байсан, тэр үед эмзэглэдэг байсан уу?

-Гэнэт л шаргал үстэй нэг бүсгүй Холливудад орж ирэхэд таагүй хүлээж авсан олон хүн байсан. Тэр хүмүүсийн нөлөөгөөр миний өнгөрсөн амьдралын тухай зарим нэг хэвлэлүүд худал мэдээлэл их цацсан. Тэр бүгдийн эсрэг би юу ч яриагүй. Би энэ алхмаа зөв шийдвэр болсон гэж бодож байгаа. Хэрэв би биеэ үнэлдэг байсан бол өдийд энэ зэрэгтэй амьдрахгүй. Ер нь Холливуудын алдартай эмэгтэйчүүд биеэ үнэлэгч байсан гэдэг буруу ойлголт олны дунд тарсан. Энэ яриаг бий болгоход гол нөлөө үзүүлж байгаа хүмүүс нь кино найруулагчид байдаг. Өөртэй нь хувийн харилцаа тогтоогоогүй хэн нэгэн эмэгтэй жүжигчнийг тэд зүгээр л биеэ үнэлэгч болгоод хувиргачихдаг нь харамсалтай.

7

-Таны тоглосон дүрүүд ихэвчлэн эрх охин эсвэл ахимаг насны эрийн нууц амраг болсон байдаг. Харин танд тоглох хүсэлтэй дүр байдаг уу?

-Ажил хэрэгч эмэгтэйн дүр. Бас рок од. Гитартайгаа өндрөөс өндөрт үсрээд л. Заримдаа дуурийн дуу дуулмаар санагддаг юм. Гэвч хоолой маань өчүүхэн шүү дээ. Энэ зүгээр л миний мөрөөдлийн нэг хэсэг л дээ. Дүр ч яахав найруулагч нар намайг ямар дүрд тоглохыг сайн мэддэг гэж боддог. Би тэдэнтэй хэзээ ч ам мурийж яваагүй шүү.

7

-Хүүхдүүдийнхээ тухайд, ээж болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Бас чамгүй сайн бизнес хатагтай болсон шүү дээ?

-2008 онд анхны охин Онор Мэригээ тээж байхад ээж маань надад жирэмсэн байхдаа хэрэглэх ёстой бүтээгдэхүүнүүдийг зааж өгдөг байлаа. Тэр надад ‘Чи одооноос үүнийг хэрэглэх ёстой, бас түүнийг хэрэглэх ёстой” гээд л байсан. Мэдээж би хүүхэддээ хамгийн аюулгүй, эрүүл орчинг хүсч байсан л даа. Бага охин Хэвэн Гарнер мэндэлж би гэдэг хүн чинь дэлхийн хамгийн баян ээж болсон доо.  Тэднийгээ эрүүл саруул байлгахыг хүссэн учраас өөрөө ямар ч хоргүй бүтээгдэхүүн гаргахыг хүссэн.

7

Юу гэвэл цахим худалдааны “The Honest” (honest.com) компанийг үүсгэн байгуулсан л даа. Миний компани ээжүүдэд зориулж ямар ч хор хөнөөлгүй, байгалийн гаралтай, чамин хүүхдийн хэрэглэл, живх, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, гэр ахуйн бараанууд борлуулж эхэлсэн. Ээж болоод сайхан байгаа ч олон мянган хүүхдэд эрүүл хүнс өгч байгаадаа туйлаас баяртай байна. Хүүхэд ээж аавын хайраас илүү, эрүүл хүнс идэх нь маш чухал гэдгийг залуу ээж нартай хэлмээр байна.

7

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
тэнэг бардам амьтан бна
2013-10-28
fгсө:
ёстой хөөрхөн даруухан гэж боддог байсан чинь усан тэнэг хүүхэн байсан байна. өөрийгөө тоосон, хов жив, атаархуу санагдлаа
2013-10-28
kkkk:
mmm duuchin agiimaag buruutgaad bh shaardlagagui l yum bn..
2013-10-28
Setguulch:
Yzen yadah ge j bichdeg yumaa. Uvsaas irsen setguulchee, uzne yadna gej baidaggui yum.
2013-10-27
zochin:
goy hvvhen shvv yamar aztai zaluu iim saihan hvvhentei suuchihdag bas ih goy zaluu baina shvv zurgiig ni harahad ene hoyr saihan ger bvl yum baina jessika ih uhaantai bas ih zob bodoltoi hvn baina shvv ger bvld ni az jargal ervvl enh vvrdiin hairiig hvsie
2013-10-27
bolomj:
http://Cash4Visits.com/ref.php?refId=288464
2013-10-27
bolomj:
http://Cash4Visits.com/ref.php?refId=288464
2013-10-27
bolomj:
http://Cash4Visits.com/ref.php?refId=288464
2013-10-27
bolomj:
http://Cash4Visits.com/ref.php?refId=288464
2013-10-27
bolomj:
http://Cash4Visits.com/ref.php?refId=288464deerh linkeer orood uz interneteer hyalbar mongo oloh arga
2013-10-27
bolomj:
http://Cash4Visits.com/ref.php?refId=288464deerh linkeer orood uz interneteer hyalbar mongo oloh arga
2013-10-27
bolomj:
http://Cash4Visits.com/ref.php?refId=288464deerh linkeer orood uz interneteer hyalbar mongo oloh arga
2013-10-27
bolomj:
http://Cash4Visits.com/ref.php?refId=288464deerh linkeer orood uz interneteer hyalbar mongo oloh arga
2013-10-27
bolomj:
http://Cash4Visits.com/ref.php?refId=288464deerh linkeer orood uz interneteer hyalbar mongo oloh arga
2013-10-27
bolomj:
http://Cash4Visits.com/ref.php?refId=288464deerh linkeer orood uz interneteer hyalbar mongo oloh arga
2013-10-27
DDDD:
gaihaltai vzesgelentei shuu
2013-10-27