Их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригджээ
2013-11-04

Өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн Б “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм АСЕ буюу мөс гэх мансууруулах үйлчилгээтэй бодис хилээр нэвтрүүлэх гэж байсныг ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын ажилтнууд илрүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтэн Б нь уг хар тамхийг Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн Улаанбаатар руу хүргэх үүрэгтэй тээвэрлэгч  нэгэн бөгөөд удаа дараа мансууруулах төрлийн бодисыг хил давуулж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэнэ. Иймд иргэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
хандаа:
динозаврийн бичсэнийг дэмжиж байна. бичсэн мэдээллүүд нь бүгд алдаатай, найруулгын хувьд оновчгүй л байх юм. хянадаг хүн алга бололтой.
2013-11-05
динозавр:
4 дүгээр анги төгссөн, 4 аргын тоог 1000 дотор бодож чаддаг хүнийг сэтгүүлч мэргэжлээр шалгаруулж авч байя.
2013-11-04
bondgor:
zuv orchuulaach naad ugee
2013-11-04
12345:
setguulch n baarag yalgaa algaa... ace-mus? ice bishuu?
2013-11-04
zorigtugu:
guliiisun novshnuud...
2013-11-04
snooker:
тэгээд нэг грамм хүрэхгүй хар тамхи нь их хэмжээний болчихдог юм уу? бичсэн зүйлээ шалгаж байлдаа... 976 грамм л байх даа тааж унших ёстой юм уу? тааж уншина, тааж зээл авна бүгд л таарсан хариуцлага гэж хаана ч байхгүй...
2013-11-04
bi bi:
ace gevel tamga, ice gevel mus bolnodoo setguulchee
2013-11-04