Ч.Түвшинбилэг: Компьютер тоглоомыг спорт болговол эрүүл мэндэд муу нөлөөгүй
2013-11-28

Компьютер тоглоом ердийн нэг зугаа биш болж, дэлхийд электрон спорт хэмээх бие даасан төрөл болж хөгжиж эхэллээ. 2008 онд дэлхийн E-спортын холбоо байгуулагдаж, одоогоор 45 орныг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг, “MeSa” буюу манай улсын электрон спортын холбоо нь өнгөрсөн онд тус байгууллагад оржээ.

Ийнхүү манай улсын электрон спортын холбоо улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд олон улсын дүрмийн дагуу 16-аас дээш насны тоглогчид оролцон Counter Strike, Dota-2, Leg of Legend, World of Tank төрөлд багаараа Star craft, Tekken Tag-д ганцаарчилан өрсөлдөнө.

Тэмцээний урьдчилсан тоглолт энэ сарын 30, ирэх сарын 01-нд “Game Arena” тоглоомын төвийн цирк, Сансарт байрлах салбаруудад болно. Харин шигшээ тоглолтууд ирэх сарын 08-ны ням гарагт Тусгаар тогтнолын ордонд болохоор төлөвлөгджээ. Одоогийн байдлаар дөрвөн төрөлд оролцох 105 баг болон ганцаарчилсан төрлийн 1000 гаруй оролцогч бүртгүүлсэн байна.

Энэ үеэр хэдхэн хоногийн өмнө Румын улсын Бухарест хотод зохиогдсон Е-спортын ДАШТ-ий  “Tekken Tag” төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчин Ч.Түвшинбилэгтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр ЭМШУИС-ийн Био-анагаахын ангийн нэгдүгээр ангийн оюутан. Манай улсад байгаа е-спортоор хичээллэдэг ганц эмэгтэй тамирчин юм байна.

6

-Хэзээнээс энэ спортоор хичээллэж эхлэв. Яагаад сонгов, эмэгтэй хүүхэд болохоор сонирхолтой санагдаж байна л даа?

-2005 оноос эхэлж хичээллэсэн. Манай ах намайг дагуулж тоглодог байсан. Эмэгтэй хүүхдүүд сонирхох нь ховор байдаг л даа. Гэхдээ би ахтай, эрэгтэй дүүтэй болохоор гэртээ тэднийг тоглохоор дагаад л тоглодог байлаа. Энэ орчин надад нөлөөлсөн. Анх тоглож эхлэхэд бусад оронд үүнийг спорт гэдгийг хүлээн зөвшөөрчсөн, төр засгаас нь дэмждэг болсон нь их таалагдсан. Тэгээд л энэ спортын тамирчин болмоор санагдсан. Одоо Монголдоо спортын төрөл гэдгээр нь хүлээн зөвшөөрүүлэх юмсан гэж боддог.

6

-Анх удаа ДАШТ-нд оролцсон уу. Өмнө нь ямар амжилт гаргаж байв. Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны тамирчин байсан бэ?

-Тийм, Өмнө нь улсдаа болсон тэмцээнүүдэд оролцож хоёр удаа түрүүлж байсан. Би медалийн төлөө 10 улсын тамирчинтай тоглосон. Тэгээд Өмнөд Солонгосын тамирчин алт, Орос мөнгийг нь авсан. Энэ хоёр тамирчин хүчтэй өрсөлдөгч байсан.

5

-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ. Манай е-спортын тамирчид нэг дор цуглаж хийх тохиолдол байдаг уу?

-Гэртээ өөрийн компьютер дээр бэлтгэл хийдэг. Өдөрт 1-2 цагийн хугацаанд ахтайгаа хамт бэлтгэлээ хийдэг. Миний дасгалжуулагч бол манай ах. Нэг газар бөөнөөрөө цуглаж бэлтгэлээ хийх тохиолдол байдаг.

5

-Хүмүүс ялангуяа эцэг эхчүүд PC тоглоом гэсэн буруу ойлголттой байдаг. Электрон спорт гэдэг талаас нь тайлбарлавал?

-Спортоор хичээллэж байгаа хүн цагийн хуваарьтай бэлтгэл хийдэг шүү дээ. Яг түүн шиг спорт гэдгийг нь ойлгон, тэр утгаар нь хичээллэвэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин тоглоом гээд донтвол мэдээж сөрөг үр дүнд хүрнэ.

5

-Энэ спортоор хичээллэсний давуу тал юу байна?

-Оюун ухаан, сэтгэх чадвар сайн хөгжинө. Аливаа зүйлд маш хурдан хариу үйлдэл хийж, тархи хурдан ажилладаг болдог.  Мөн харааны хурд сайжирдаг.

5

-Цаашид хичээллэвэл манай улсын тамирчид амжилт гаргах боломж хэр санагдсан бэ?

-Эмэгтэйчүүдийн төрөлд боломж байгаа. Яагаад гэвэл эмэгтэй тамирчид цөөн байдаг. Харин эрэгтэйчүүдийн хувьд олон сайн тамирчин байдаг болохоор өрсөлдөөн чангатай. Тиймээс бэлтгэл сайн хийх хэрэгтэй.

6

-Цаашид ямар зорилго тавьж байна?

-Ирэх жил Флиппин улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнийн аварга болохын төлөө бэлтгэлээ базаана даа.

6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
amjilt:
mundag baina, amjilt husie
2013-11-29