Хэлэлцээ хийхийг уриаллаа
2013-12-11

Украины сөрөг хүчин Киев хотын Тусгаар тогтнолын талбайд хэлэлцээний нөхцөл тавьсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тус улсын Дотоод хэргийн сайд асан Юрий Луценко “Хэлэлцээ эхлэхийн өмнө жагсаал цуглаанд оролцож яваад саатуулагдсан иргэдийг суллах шаардлагатай. Дотоод хэргийн сайд Виталий Захарченког халж, цэргүүдийг буцаах хэрэгтэй. Эдгээр шаардлагыг биелүүлсний дараа сөрөг хүчин Засаг захиргаатай яриа хэлэлцээ хийх талаар зөвшилцөнө” гэжээ.

Сөрөг хүчнийхэн Засаг захиргаатай яриа хэлэлцээ хийхдээ түр Засгийн газрыг байгуулах, Ерөнхийлөгч, парламентын сонгууль явуулах талаар ярилцах гэнэ. Украины Ерөнхийлөгч асан Леонид Кравчук “Киев хотын Засгийн газрын ордонд 15-ны өдөр  дугуй ширээний ярилцлага хийхээр төлөвлөж байгаа” гэж ярьжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zov *rdlaga tavisan baina. komunistuudad huurtavaa.
2013-12-11