Цаг тутамд гурван гэмт хэрэг гарчээ
2014-01-03

Мэдээлэл судалгааны төвд өнгөрсөн онд гэмт хэргийн нийт 174474 гомдол, мэдээлэл ирсний 79983 нь гэмт хэргийн шинж чанартай байсан аж. Үүнээс 28111 хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Дээрх хэргийн 60.8 хувь нь буюу 15419 нь нийслэлд, 9027 нь орон нутагт гарсан бол нийт хэргийн 0.7 хувь нь Иргэний агаарын тээвэрт гарчээ. Дээрх хэргийг тохиолдсон хугацаагаар авч үзвэл өнгөрсөн онд сар тутамд 2113, хоногт 69, цагт гурван гэмт хэрэг гарч байсан аж. Түүнчлэн өнгөрсөн онд онц хүнд гэмт хэрэг 434 гарсан нь өмнөх оныхоос 63 хэргээр бага аж. Насны ангилалын хувьд авч үзвэл нийт хэргийн 22286 буюу 73.9 хувийг 18-39 насныхан үйлджээ.

Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас нийт 25015 иргэн, 157 аж ахуйн нэгжид 159024.2 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
цагдаа нарт:
ажилаа сайн хийж бай л даа.
2014-01-03
цагаан сар:
зөв шүү үүүүүүүүүүүү
2014-01-03