Д.Энхгэрэл Гоо зүйн дээд шагнал хүртлээ
2014-01-10

ХХ зууны Монголын нэрт сэхээтэн доктор, профессор С.Лувсанвандангийн нэрэмжит сангаас олгодог Гоо зүйн дээд шагналтан өнөөдөр тодорлоо.

Энэхүү шагналыг гоо зүйн өндөр таашаал хүртсэн бүтээлийн эздэд олгодог. Энэ удаагийн Гоо зүйн шагналыг нийслэлийн “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Энхгэрэл гардлаа. Тэрбээр “Орчин үеийн бүжгийг Монголд түгээн дэлгэрүүлэх нь” төслийг удирдаж, Дундговь, Өмнөговь аймагт байгалийн өнгө төрх, байгаа байдлыг тайз болгон ашиглаж тоглолтоо хийж байсан төдийгүй, дэлхийн олон улсуудад Монголынхоо соёл урлагийг түгээн дэлгэрүүлсэн нэгэн аж.

Мөн өнгөрөгч наймдугаар сард Болгар улсын Нессабер хотноо болсон дэлхийн язгуур урлагийн наадмаас Гран при шагнал хүртсэн Монголын ансамбелийн бүжгийг дэглэж байсан юм.

Дашрамд дурдахад, Гоо зүйн анхны шагналын эзнээр 2005 онд үндэсний уран барилгын сэтгэлгээг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан “Шинэ төгөл”, “Бодь цамхаг” бүтээлээрээ архитекторч Ө.Ганболд тодорч байсан бол 2006 оны уг шагналыг  уран барималч Б.Дэнзэн хүртжээ.  Тэрээр 2005 онд өөрийн өвөг эцэг билгүүн номч Б.Ренчингийн 100 жилийн ойг тохиолдуулан, Улсын төв номын сангийн өмнөх хөшөөг нь бүтээсэн юм. Мөн МУГЖ Д.Сосорбарам, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, тользүйч Л.Амарсанаа, дуучин Э.Амартүвшин  нар энэхүү шагналын эзэд болж байсан юм.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
mongol er hyn:
"goo zuin undur taa*l hyrtsen buteeliin ezded" gene uu ?!?!? goo zuin taa*l avsan ezen gej yu baidgiin be ?
2014-01-10