“Миний сэтгэгдэл”-ийг тольдохуй
2014-01-17

Гэрэл зурагчин Б.Баярын “Миний сэтгэгдэл” гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн “Blue moon” арт галлерейд дэлгэгдээд байна.

Уг үзэсгэлэнд түүний долоон жилийн турш авсан зургуудаасаа сонгосон, 125х75 хэмжээтэй шилдэг 100 зураг дэлгэгджээ.  Энэхүү үзэсгэлэнгээс байгаль дэлхийн гоо үзэмжийг бишрээд зогсохгүй эх орноо хайрлах, бахархах сэтгэгдэл төрөх болно.

“Миний сэтгэгдэл” үзэсгэлэн энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх ба уран бүтээлчийн гэрэл зургийн анхны цомог "Bayar's Photographic Impression" ном худалдаалагдаж байгаа аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин