Хөлбөмбөгийн тамирчин Криштиан Роналдуд Португалийн Ерөнхийлөгч Анибал Каваку Силвагийн зарлигаар төрийн дээд шагнал хүртээсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорч, “Ballon d’Or” гардан авч, Португал улсын нэрийг дэлхийд өндрөөр өргөж явааг нь үнэлж ийнхүү төрийн дээд одон гардуулжээ.
Ерөнхийлөгч "ялан дийлэх хүсэл тэмүүлэл, уйгагүй зүтгэл, хөдөлмөрч зан, ховор авьяасынх нь төлөө Роналдуд ийн хүндэтгэл үзүүллээ. Португалийн ард түмэнд баяр баясгалан авчирсанд нь талархал илэрхийлж байна” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |