“Техтоник”, “Тайгам алтай” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхийг хүсэв
2014-01-22

Хяналт шалгалтаар “Техтоник” ХХК, “Тайгам алтай” ХХК-иуд нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг тус тус зөрчиж, орон сууц худалдаалахдаа худалдан авагчдыг хууран мэхлэж, сууцны тайлбайг гэрээнд зааснаас дутуу тооцож өгсний улмаас иргэдэд их хэмжээний хохирол учруулсан нь ШӨХТГ-аас тогтоогджээ.

“Техтоник” ХХК нь 22 иргэнд 195 м.кв-ыг дутуу тооцож өгч, нийт 399,076,627 төгрөгийн хохирол учруулсан бол "Тайгам алтай” ХХК нь 47 иргэнд 166 м.кв-ыг дутуу тооцож өгч, нийт 227,025,569 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. Иймээс “Техтоник”, “Тайгам алтай” ХХК-иудын иргэдэд учируулсан их хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байгаа учир ШӨХТГ-аас “Техтоник” ХХК, “Тайгам алтай” ХХК-иудын барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж өгөхийг Барилга хот байгуулалтын яамнаас  хүсчээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
234123:
asdf sadf????
2014-01-24
gangariig shalgaachee:
gangariin nogoon togol bas l m2 dutuu bihad yagaad a;ga bolchihvoo? gangariin nogoon togoliin hemjuulesn buh ailaas m2 dutuu baisan
2014-01-22
anart :
hiij buteej bgaag ni hen ch medne gehdee chamd 50 kb -iig m2 ni 2500000 geed 45 igg ugvul zuvuu chamaas 7,5 saya zugeerl huuraad avbal ok uu
2014-01-22
anar:
ym hiij baylag buteej bgaa ul*a hatuu handah ym daa.
2014-01-22
kkkk:
yamar muuhai luivarchid ve...
2014-01-22
eegii:
bi 2013onii 1r sard taigam altai kompanii altai xotxond46,8mkv 2uruu oron suuts zaxiaalj urdchilgaa tulbur 23000000tug ugud 2013onii 4r sard gereegee tsutsalj urdchilgaa munguu avax gesen bolovch aldangi tootsuuj 3,4say tug suutguulj avsan yum tegvel ene medeegeer bol anx zaxialj bsn mkv iin zurvv mungiig tootsoj abax bolomjtoi bolj bga gesen vg vv xaana xend xandax yostoi ve
2014-01-22