Сар шинийн баяр ойртох тусам хаанаас орж ирсэн нь тодорхойгүй, гарал үүслийн бичиггүй махыг иргэд хувиараа оруулж ирэх явдал ихэсдэг гэнэ.
Тодруулбал, МХЕГ болон ЦЕГ-ын хамтарсан шалгалтаар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд найман иргэн 700 гаруй тонн гарал үүслийн бичиггүй мах оруулж ирэхийг завдсаныг илрүүлжээ. Иймд тэдгээр зөрчил гаргасан иргэдэд Захиргааны хариуцлага хүлээлгэсэн гэнэ.
Мөн иргэдийг мах худалдаж авахдаа гарал үүслийн бичигтэй эсэхийг сайтар шалгах хэрэгтэйг албаны хүмүүс сануулж байна. Ингэснээр иргэд эрүүл, чанартай хүнс хэрэглэж байгаадаа хяналт тавьж байгаа хэрэг юм. Хэрвээ гарал үүслийн бичиг байхгүй бол МХЕГ болон бусад холбогдох байгууллагад хандах хэрэг санууллаа.
Б.Одон
Уншиж байна |