Такси № 64
2014-03-12

Манайхаан, энэ өдрийн мэнд. Өнгөрөгч баяраар хэд тойроход уулзсан учирсан сонин хачнаа хуваалцья даа. Таалал орштугай.

5

1.Эмэгтэйчүүдийн хүчирхийлэд өртөх баяр

Хоёр халмаг хүүхэн суулаа. Суугаад л утсаар ярьж хэн нэгнийг жижигрүүлж өгч байна аа.

6

З/зорчигч/ -Хөөш... за бид хоёр таксинд суусан шүү. Жижигхэн амьтан минь ахиухан мөнгө байр бэлдээд байж бай за. ...Сараатай явж байна аа, ямар аа...  яагаав алаг нүдэн хөөрхөн хүүхэн Сараа ... ха ха ха чи юу гэнэ ээ та нараа, бид нарыг бүгдийг нь тэгж тэнэгтэхгүй шүү,

Хажуугаас найз хүүхэн нь утас булаацалдан “алив би би, өгөөдөхөө, юу гээд байгаан наадах чинь...” гээд утсыг нь авч. “Чи намайг танихгүй байгаа юм уу, ооё нээрээ сохор залуу юмаа чи, за одоо очоод ойлгуулна аа чамд ... тийн яадгийн уусан байна. Өнөөдөр чинь эмэгтэйчүүд эрхээ хэтрүүлэн ууж болох өдөр шүү. За тасаллаа бэлэн байж байгаарай ... нөгөө зогсоол дээр байж байх биз дээ ккк тийн. Болзоотын бор дээрээ за. Ок тасаллаа” гээд нэлээн хөлчүү нүдээр толинд намайг харж байна.

З -Ооё дотор хачин болоод байх чинь, жолоочоо цонхоо жоохон буулгачихаач.

Н/найз/ -хөөе жолооч чи ингэхэд энд юу хийж яваа юм бэ, айн. Харьж эхнэрээ баярлуулж жаргаах ажлаа хийгээчээ. Хэдэн цаас хөөсөн нэртэй худлаа бултаад яваад байна уу үгүй?

З -Яахнав, эвийг, мөнгөтэй очих гээд явж байгаа юм биш үү ккк.

Н -Бид хоёр чинь одоо яах юм бэ, баяр болоод байхад хүүхнүүдээс мөнгө авах юм уу яах юм, жолооч оо?

Х -Такси компаниуд хүүхнүүдэд баярын хөнгөлөлт зарлаа юу?

З -Тийн ш тээ, чи сонсоогүй хаагуур явсан такси вэ...

Н -За гайгүй ээ, хоёулаа энэ Жунайг одоо жинхэнэ хүчирхийлнэ ээ, залга даа ирж байна гээд хэлчих.

Манай хоёр хүүхэн 4-р дэлгүүрийн уулзварын урд буугаад “хөөе Жунай буугаад ир ээ” гэж орилсоор байрны буланд зогсох машиныг чиглэлээ. Өөдөөс нь өнөөх Жунай бололтой нэг эр гар даллан ирж яваа харагдлаа ... хөөрхий хүчирхийлэлд өртсөн байх оо.

6

2.Баяр бас хэцүү байна     

Гадаад харилцааны яамны урдаас хоёр хос суулаа. Дөнгөж л хорь гарч яваа байрын залуу хүүхэн хоёр хоорондоо их л дотно гар гараа атгалцан сууна.

Би ч байцаалтаа эхэллээ.

6

Х -Залуучууд Март сайхан болов уу, яаж баярлаж байна, бэлэг сэлтээ өгч авалцсан уу?

З/залуу/ -Өө бид хоёр тоглолт үзэх гээд.

Х -Аан тийм үү, ямар тоглолт болж байна?

З -Амархүүгийн тоглолт гэсэн. Нэг их баярлаагүй ээ, хамт нэг юм үзчихье гээд л цаг нь болох гээд яараад байдаг. Ахаа энэ багшийн дээдээр явчихаарай.

Э/эмэгтэй/ -Бид хоёр эхлээд нэг хоол идчихье гэсээр цагийг тулгачихлаа.

Х -Энэ залуу тэгээд чамд ямар бэлэг өгөв дөө?

Э -Өө би бэлгээр яахийн гээд л, бид хоёр чинь түрээсийн байранд суудаг юм. Баяр хийх тийм их мөнгө байхгүй ээ, хамтдаа л гоё  дурсамжтай байя гээд юм үзэх гээд явж байна ...

З -Хэцүү байна шүү ах, ар араасаа баярлаад байхаар чинь ккк.

6

3.Баярт нэрвэгдлээ

Дөлгөөн нуурын урдаас боодол сарнай барьсан эр сууж замдаа АТМ-аас мөнгө аваад Зайсан хүргүүлье гэлээ. Ид насны эр нэг гүнзгий амьсгаа аваад “Өө энэ баярт чинь чирэгдчихлээ. Монголчууд маань аймаар нүсэр тэмдэглэдэг болчихсон юм байна” гэж яриа эхлүүллээ.

6

Х -Өө тийн хөлтэй баяр болж байна шүү.

З/зорчигч/ -Нэрвэгдчихлээ би, одоо тэгээд яахав зөрөөд цэргийн баяраар эрчүүд нь архи ууна биз. Уудаг нэг нь, тэгээд баярууд хэсэг конец болох байгаа.

Х -Аль ч баярыг том жижиг гэхгүй том хийдэг болжээ. Өчигдөр 7-нд чинь дэлгүүр маркетууд битүү хүнтэй байлаа ш тээ.

З -Тийм байна лээ. Тэгээд энэ хүмүүс чинь бас хөөрхий өөр арга алга. Юмны үнэ өсөөд дарамт ихтэй болохоор нэг баяраар сайн ууж авах гээд байх шиг байна. Тэрнээс боломжтой нь бол юун уух хоолонд орох юм уу, салхинд гараад явчихаж байна ш тээ. Манай нэг хэдэн боломжийн найзууд бүгд л салхинд гараад явж байна гэж байна ш тээ. Хоолоо яая гэсэн маягтай байгаа хэд маань л баяр  болохоор ууж идээд хавгайраад байх шиг байна. Стресс ихтэй, амьдралын дарамт л байна аа ... Баяраар яахав болж бүтэж байгаа юм шиг бөөнөөрөө ууж идээд л бас нэг тайвшрал л даа.

Манай хүн утсаар ярилаа. “За би ингэлээ, Баярмаад би нөгөө “Ipone 5 S” гэдгийг нь авч өглөө. Ээж нь 600 мянга байсан тэгээд аав нь нэмээд сая аваад өгчихлөө. Чи эртээр авсан утсаа яасан гээд байгаа билээ. Бид хоёр дараа нь чамд утас авч өгье тэгэх үү, одоо энэ баяраар арай л амжихгүй нь. Ккк Баярмаагийн барьж байсан “Ээс-4” билүү тэрийг нь чамд өгье ... ккк аан, болж байна уу. Тийн чи дүүтэйгээ барьцахгүй биз дээ... За тэгээд зохицоё тэгэх үү ккк. Аан аав нь одоо зайсанд нэг хүлээн авалтад орчихоод тэнд нэг үг хэлж, нээлт хийчихээд тэгээд харина. Билгүүн юу хийж байна тийн за ... тэгээд маргааш ярья аав нь” гээд утсаа таслав. Удалгүй дахиад залгалаа. “...за хаагуур тоглоод оо, оон би харин чамайг наадахаа дуусгавал тэр зайсанд очоод нэг 3 дуу дуулаач өгчих гээд ярьж байна. Чамд мөнгө байна уу. Чи наанаа тоглочихоод над руу хүрээд ирэх юм уу. Би харин дуустал нь байя гэхээр Мартын 8-наар гэр орондоо байхгүй гадуур зэсрээд энэ тэр гээд дуудаад байна ш тээ. Чи тэгээд дансаа өгчих нь биз, би мөнгийг нь хийчихье, тэгээд би харих болоод байна ...тэг за ...” гэв.

7

Манай эр бэлтэй л юм. Сая 200 мянгаар охиндоо утас авч өгчээ. Бэлтэйгийнхээ хэрээр баярт том нэрвэгдэж яваа эр бололтой. Амьд цэцгээ тэвэрсээр Зайсанд нэгэн байрны орцны үүдэнд буулаа...  Надад баяраараа сайхан баярлахыг ерөөж байна.

6

3.Гэнэтийн урилга

Ганц сарнай 5000 төгрөг атгасан залуу үнэнээ хэлж “2 буудал явья 500 төгрөг байна” гэлээ.

Хэрэг зоригийг асуувал нэг охинтой танилцаад удаагүй ба утсаар л ярьдаг. Тэгээд сая залгаадахсан чинь өнөө охин нь шууд хүрээд ир л дээ найзуудтайгаа баяраа тэмдэглэж байна гэсэн гэнэ. Бэлтгэл, бэл муутай байсан залуу маань доод дэлгүүртээ утсаа түр барьцаанд орхиод 20 мянган төгрөг авсан ба түүндээ сарнай чихэр аваад таарсан тул нөөцөнд 5000 төгрөг үлдээгээд очиж яваа гэнэ. Их яриа, бас их  догдлуун хүү юм.

6

З/залуу/ -... хөөрхөн охин ах, манай тэр. Манай найзын найз охинтой явж байхад нь хараад шууд л татагдаад явчихаж байгаа юм чинь.

Х -ккк кино клип шиг юм болж дээ, тэгээд утсаар л яриад байгаа юм уу. Нүүр тулж уулзаагүй ээ, кино жүжиг үзээгүй ээ.

З -кк юун кино мино, би залгаад утсаа авахаар нь л таг ярьж чадахаа болчихоод байгаа юм. Дээр бас нэг залгаад, тэгээд би чинь гацаж мацаад байсан чинь, хөөе чи дараа залгахдаа надад хэлэх үгээ цаасан дээр юм уу ноте дээр шивчихээд ярьж бай гээд ккк. Намайг тэнэг ичээгээд.

Х -Чамайг бодвол нүүрэмгий охин юм даа.

З -Өө гэхдээ тийм галзуу биш юм шиг билээ. Одоо харин яах вэ, ганц сарнайтай. Энэ нь 2000 гээд хамгийн хямд нь юм байна. Найзууд нь гээд тансаг тансаг дэгжин охидууд байдаг юм билээ. Нэгхэн сарнайтай хөгийн харагдаж байна уу би... Байдалд ордог юм болов уу.

Х -Зүгээрээ байгаагаараа сайхан зоригтой орчих.

З -ккк би ч зоригтой л доо. Энэ охин л намайг ичээгээд байгаа юм даа. Би уг нь зүгээр баярын мэнд гээд л ярьсан чинь шууд хүрээд ир, чамайг манай найзууд урьж байна гээд. Ёооё доод худалдагч аниа ядаж 30-г өгчихсөн бол.

Х -Нөгөө утас авдаг ломбардууд ажиллахгүй байна уу?

З -Өө дандаа эмэгтэй хүмүүс ажилладаг болохоор хаалттай байгаа биз. Тэгээд ч миний утсыг авахгүй ээ, сампирсан... Одоо ороод яах бол ккк, олуулаа байх шиг байна лээ.

Х -За чи тэгээд ороод жоохон халж байгаад хайртай гэдгээ шууд хэлээд сайн цайраад авахгүй юу.

З -ккк тэгвэл ёстой цаасан дээр бичиж байгаад уншсан нь дээр байхаа ха ха ха.

Дурласан хүү ийн догдлон ярьсаар “Цуки Хауз” дээр буулаа... “Хоёулаа 500-аар тохирсон тэ” гээд өнөөх 5000 төгрөгөө сарвайж байна. Би мөнгийг нь задалж хороосонгүй өөрт нь үлдээлээ.

Хөөрхөн юмаа, орохдоо хаалганы шилэнд үс зүсээ нэг засаад л авч байгаа харагдана лээ.

6

4. Анх удаа ... ийм байдалд орж үзэж байна

3-р эмнэлгийн хойшоо зам дагуу байх Дашваанжилийн колонкоос Газ-аа авчихаад эргэтэл нэг жооохон хүүхэд тэвэрсэн 20-оод насны охин гар өргөлөө. Гандангийн хойно Гурван гал эмнэлэг явья гэлээ. Тэвэрсэн хүүхэд нь бөх гэгч нь унтаж байна.

6

Х -Танай хүүхэд өвдөө юу?

З/зорчигч/ -ккк, миний хүүхэд биш ээ манай дүү. Эмнэлэгт хэвтэж байгаа юм. Түр авч гарсан юм. Толгойг нь бариулаад... Ахаа замдаа Маргадын тэндээс нэг хүн авна шүү.

Замаас нэг хүүхэн суусан нь жоохон хүүхдийн ээж байв. Өнөөх охин тэр хүүхнийг Аниа гээд байхыг бодоход хойд ээж нь бололтой.

Э/эмэгтэй/ -Чи яав дүүгээ бариулчихав уу?

З -Тийн, маргааш нэг ирээд болчихно гэсэн. Өө нээрээ аниа энэ баасан шүү, бас л шингэн л байна лээ.

Э -За гайгүй болно л гэсэн дээ... аав чинь сая эндээс саллаа. Бид хоёр энэ хавиар шоопин хийгээд. Би ч яршиг нөгөөдөхөө авахаа болиод аавд чинь хэдэн хувцас авч өглөө. Хоёр жинсэн өмд нэг цамц, ноолуууран майк авч өглөө. Өөрийгөө хаячихаад байх юм. Тэгээд хамт явж байгаа дээрээ гээд өмсүүлж үзэж байгаад хэдэн юм авлаа...

З -Аавын хуучин хувцаснууд нь томдоод байгаа юм шиг болцон байгаа биз. Тураад байгаа ч юм шиг.

Э -Өө сая бол хуучин размер өмсгөлөөрөө л авсан зүгээр таарч байна лээ, нэг их тураагүй ээ. Тэгсэн нэг хос шинэ хувцсаа өмсөж аваад л нэг найзындаа оччихоод араас чинь очьё гээд үлдчихдэг хүн юм байна.

З -...Тэгвэл араас чинь очих байлгүй дээ... Аниа би дүүг оруулчихаад буцаад харьчих уу. Маргааш бие даалт өгөх ёстой.

Э -За байз тэгье дээ, чамд мөнгө байгаа юм уу...

Бид гурван гал эмнэлэг дээр ирж хүүхэд ээж нар орж, гадаа би хүлээлээ. Охин ганцаар гарч ирээд 10-р хороолол хүргүүллээ. Замдаа байн байн цонх онгойлгож нэг л хямарсан янзтай байлаа.

Х -Миний дүү яасан зүгээр биз, машин бүгчим байна уу?

З -Өө зүгээрээ, дотор жоохон муухайраад. Өчигдөр ангийнхан баяр хийж байна гээд.

Х -Баахан архиар шахуулаа юу?

З -Өө тийн аймаар балай юм байна. Анх удаа л ийм байдалд орж үзлээ. Өөр бас хэдэн банди нар ирсэн байсан. Тэд нар нь манай охидуудыг шахаад явуулахгүй гээд. Би ёстой аймаар согтоод, нэг тэнэг нь хажуугаас татаж чангаагаад үнсэж үлгэх гээд балайр.

Х -Найз бандиа дуудаад авахуулчихгүй.

З -Өө тэр нь утсаар ярьснаа хардаад хэрүүл хийгээд юун ирэх. Архи ч ёстой муухай юмаа. Тэр нэг банди “чи одоо найз залуудаа хаягдсан”  гэж  ч байх шиг, сая аниатай арай л гэж уулзлаа. Тэр мангар юм хүзүү улаан цоохор болгочихсон байгаа юм даа.

Х -Өө за за, одоо тэгээд нөгөө найз банди уулзая гэвэл яана аа.

З -Тэр ч ирэхгүй байх аа, юу ч болоогүй байж хардаад байгаа юм уу хаашаа юм. Хүн мүнтэй үерхэх ер нь тэнэг хаашаа ч юм бэ дээ. Хараанд нь орчихож ч байгаа юм шиг.

Х -Хүзүүний чинь улаан цоохорыг харвал бас буруу л ойлгох байх даа.

З -Тнх, тэгнэ биз. Хүнтэй ч унтаж үзээгүй хүнийг банзал манзал гээд утсаар загначих юмаа. Ер нь ганцаараа л явж байсан нь дээр юм шиг... за за ингээд Голден парк руу эргээд зогсчихоорой ахаа. Дахиж л ийм  баяр нийллэгт хамаарах юм биш... Архи чинь ёстой балайр юмаа.

Х -Тийн шүү, тиймэрхүү залуусаас хол явсан нь дээр.

...Охин бууж мөнгөө задлуулахаар дэлгүүр орлоо. Нэлээн удаж гарч ирэхдээ ундаа чихэр бас бэлэн хоол барьжээ. Шараа тайлах гэж байгаа бололтойдог оо.

 6

За Мартын баяраар товчхондоо нэг иймэрхүү учрал тохиолдолтой байлаа.  Хөлтэй сүрхий л тэмдэглэж байх шиг байсан. Ууж хөлчүүрхсэн уур омог нь сагссан хүүхнүүд байсан бол ганц улаан сарнай атгаад хайртыгаа зорьсон баатрууд илүү олон байсан шүү. Ирэх баасанд сонин ихтэй уулзья, түр баяртай.

6

 Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
5000 төгрөгтөй хүү хөөрхөн юмаа.миний хүү ч гэсэн тийм л байсан.одоо орон гэртэй,эхнэр хүүхэдтэй сайхан л амьдарч байна.эр хүн босно оо..
2014-03-19
анх удаа:
анх удаа энэ таксийг уншиж бн. сайхан бн. 1.хоёр хос - биш. 2.бас сэтгэгдэл дээр зассан шиг хос хоёр - биш. 3. зүгээр л "хос". 1. 5000 тай банди хөөрхөн бн. 2. эрээн хүзүүтэй охинд хэлэхэд - одоо чамайг утсаар "*" гэж чадаж бгаа мангар бол цаашдаа хардах өвчтэй, гаж донтой, цохиж нүдэхээс нааш тайвширдаггүй хүн болно. чи + чиний хүүхдүүд + чиний ар гэр бүгд шаналгаатай амьдрал туулах болно. зүгээр л эртхэн *аараа дуудуулаад ч болов тэр малаас холд. за тэгээд хоовон бичээд бай. бичихээс гадна наад хүмүүстэйгээ, ялангуяа залуу хүүхдүүдтэй сайн ярьж ичих зовох юмгүй сургаж заагаад бай. нэг л удаа хальт уулзаад өнгөрч бгаа болохоор цаадуул чинь ч илэн далангүй байх сонирхолтой шүүдээ. түүгээр нь далимдуулаад анхааруулж, сануулж, сургаж хэлж байх хэрэгтэй гэж бодож бн. тэр эрээн хүзүүтэй охинд чи тэр утсаар хараадаг бандиас далим гарсан дээр нь холд гэсэн бол уг нь. би бол хэлээд л тавьчихна. нэг их тушаагаад үүрэгдээд бгаа биш. амьдрал илүү үзсэний хувьд тэр зэргийн сургах юм байлгүй яадаг юм. одоо чамайг дандаа уншинаа. бичээрэй
2014-03-17
oogii:
хоовон танд амжилт хусье. баярлалаа
2014-03-14
юм-үз:
сайн байцгаана уу? халаасандаа 5000 цаастай хүү, дүүгээ үзүүлээд явж буй охин 2 хөөрхөн юм. хүмүүн бодьгалс бид аливаа зүйл, хэрэг явдлыг илэн далангүй хөөрөлдөх тун зүгээр байгаа юмдаа, уг нь, ер нь бол. тийм яриа хөөрөө хэн хэнийхээ нүдийг нээж ухаанг тайлж, хэн хэн маань ч анзаарч ажилгүйгээр эгэл энгийнээр хэдэн биендээ ухаарал сэхээрэл ухаан бодолд өгөөж нүнжигтэй тэжээлийг бөндгөр толгойнууддаа өгснөөр толгойн дох уураг тархи мэдрэхүй мэдрэмж нь эмхэлж цэгцлээд цэгнээд билэг цэц сэц оюу мэргийг маань ундрааж ундаалаад явчих.
2014-03-13
zzzz:
ene hvvhdvvdiin barij bga nomiig haanaas abah be
2014-03-13
зочин:
тэр 5000 төгрөгтэй хүүд зүгээрээ эр хүн зоригтой байхад л болдог юм ах нь эхнэртэйгээ суухдаа хоосон хувцасаа цүнхэндээ хийгээд л шууд дарханд яваад очиж байсан тэгээд л амьдрал болдог л юм
2014-03-13
zaluud:
1 sarnai 5000 tugrugtei zaluug bur uruvdchihluu. mungu muuitai geed unenee heleed ochihgui baij boldoggui yum baihdaa
2014-03-13
аяатунгаа:
за хоовондоо амжилт ойрд ажил ихтэй дээр нь нэт тасраад таксигаа уншиж амжсангүй ээ гоё л байна амжилт хоовоон
2014-03-13
zochin:
sonirholtoi blaa
2014-03-13
aaaa:
genetiin urilga bol goy goy bicheed baigaarai
2014-03-12
хос хоер:
2 хос биш хос 2 гэнэ. шаал ондоо утгатай.
2014-03-12
mgl1:
дугаарууд чинь арай л удаад байна шүү хоовон гуай...амжилт
2014-03-12
хүрэл:
ийм л амьдрал урссаар утга учиргүй энэ олон баярыг цэгцэлмээр бичээд байгаарай хоовоон
2014-03-12
enhbold:
humuus xoorondoo ilen dalangui saihan yrisan bainaa
2014-03-12
anhaaa:
hehe goy yumaa suuliin ohin yun huurhun yum
2014-03-12