Такси №78
2014-05-21

Энэ өдрийн мэнд. Ойрын хэдэн өдөр бороо хур ихтэй, цаг агаар сэрүүн болохоор халтуур гайгүй байна шүү. Энэ удаа амьдралын элдэв өнгө эрээвэр хураавар тэмдэглэл бууж байна. Таалал орштугай.

6

1. Улаан өвөө өг

Төмөр замын уулзвараас суусан залуухан хүүхэн 3 охинтой гэнэ. Буун буутлаа тэднийхээ тухай халуунаар ярилаа.

5

З/зорчигч/ -Би чинь 3 охинтой ш тээ. Пээ манай бага ёстой аймаар. Мөнгө нэхнэ, тэгээд нэг тавьт зуутаар хуурах гэхээр мэднэ. Голоод байдаг.

Х -Хэдэн настай вэ?

З -Бага одоо 4 настай. Том өвөө өг гээд. За тэгвэл май гээд 500 төгрөг өгөхөөр “Үгүй ээ, улаан өвөө өг” гээд орилоод унаж байгаа юм чинь... Хоёр эгч нь заагаад өгчихсөн.

Х -За чамд тэгвэл 3 охин гэдэг хамтлаг байгаа юм байна даа. Одоо нэг хүүтэй болох уу?

З -кккк, энэ гурав дахийг хүү гэсэн чинь охин. Манай хүн одоо “за яахав хүргэдээс татах 100 грамм л ихсээд байна даа” гэчихсэн л авч байсан. Тийм амархан хүү гарчихгүй л байна ш тээ. Гэхдээ охидууд хамаагүй өөр л дөө. Банди нар бол авгай авлаа, наашаа харахгүй шүү. Охидууд бол ээж минь гээд л зууралдаад байна.

Х -Тэгээд айлын эхнэр болохоороо нөхрөө базаад хөрөнгө мөнгөний мэдэлтэй, охидууд чинь айн.

З -Тийн кккк, ямар ч байсан аав ээждээ бол мөнгө төсөв тавиулаад л байна шүү дээ ккк. Одоо би чинь тийм ш тээ.  Гурван юм нөхрөөрөө авахуулаад нэгийг нь ээждээ кккк...

5

2. Дарга л болмоор байна

Хүүхдээ цэцэрлэгт зөөж яваа хүүхэн цонхоор энэ тэрийг харж явснаа нэг сайн санаашраад “Дарга л болохгүй бол, энэ нийгэмд хүн биш болох нь ээ. Хороонд дарга гээд л тоодоггүй байсан. Тэр чинь одоо бас л аймаар том дарга болчихсон байна ш тээ. Хуучин хог ачуулж тэтгэврийн хүнтэй зууралддаг ажил гэж бодоод байсан чинь” гэж яриа эхлүүллээ.

:

Х -ккк, одоо бол хөдөө нэгждээ бүр газар олгочих шахуу эрх мэдэлтэй байх шүү.

З/зорчигч/ -Өө тэгээд намын анхан шатны нэгжийн хамгийн чухал хүн нь ш тээ. Тэгээд сонгуулиар сайн зүтгэх юм бол сүн гээд л бүүр том дарга боллоо.

Х -Мань ч одоо дарга болохоос мултарсан байх оо.

З -Хүмүүс ч одоо нам дагахгүй бол явахгүй л гэдэг болж. Ер нь л аягүй бодлогогүй аймаар сонин болчихжээ. Нэг дарга нэг шийдвэр гаргаад л явж байсан аа. Маргааш нь тэс өөр юм яриад л явна. Ёстой нөгөө муу дээрээ муухай муухай дээрээ улцан гэдэг шиг. Аль ч шатны дарга нар гэж бөөн улс төржсөн улс.   Хүмүүсийн царай зүс аймаар гундуу.... Тэгсэн хэрнээ сайхан шоучид.

Х -Өө тийн шоу сайхан.

З -Сайхаан ккк. Бас овоо шоучин нөхөр үү үгүй юу.

Х -Өө гэхдээ гайгүй ээ. Баасан бүхнийг тоолоод байхгүй ээ.

З -Үгүй тэгээд нээрээ бас шоудаж байхгүй бол энэ их стресстэй нийгэмд чинь бас л хэцүү байна ш тээ кккк...

:

Энэ үед хамт явсан 5 орчим настай охин  “ээж Өөжий анай, нөгөө маргааш төрсөн өдрийн шоу болгоно гэсэн ш тээ” гэж бид хоёрыг инээлгэлээ.

:

3.    130 саяын хашаа байшин байна

Дэнжийн мянгын захын үүднээс нэлээн халмаг эр нэг хүүхний хамт гараа өргөлөө. Хүүхэн “Энэ хүн ойрхон бууна. Мөнгөтэй байгаа” гээд нөхрийг суулган бушуухан хаалга хаалаа.

.

Х -Чи гэрээ олно биз дээ хөө. Нэлээн ууж дээ тэ?

З/зорчигч/ -Найз нь өнөөдөр жоохон уусан. Төрсөн гээд.

Х -Өө заза баяр хүргэе. Хэд хүрч байна даа хөө?

З -47-хон нас. За наагуураа хөөе баруун баруун... аан за тэгээд жоохон өгсөөд л зогсоно доо.

Х -Одоо баяраа үргэлжлүүлэх үү?

З -Уг нь бол би ч залуухан ш тээ, 47 л хүрч байна. Бурхан харж буян өргөг гэж. Би энэ дэнжийн мянгаар олон жил ажилласоон

Х -Чигээрээ яваад байх уу?

З -Чигээрээ, чигээрээ. Зовхи нь өөдөө эрчүүд шүү бид. Тэр цаана замын хажууд нэг хоёр давхар өндөр байшин байгаа биз, тэнд очоод зогсчих /замын хажууд мансарт хийсэн 2 давхар өвлийн сууц харагдаж байлаа/.

Манай эр “энэ хоёр давхар байшин чинь манайх юм байгаан” гэж маадгар хэллээ.

Х -Чи энэ хавийн хүн үү тэ?

З -Аан тийн, энэ Мянгын /дэнжийн 1000/ дошин дээр чинь арван хэдэн жил амьдарлаа ш тээ хөө. Ардаа бас нэг оюутнууд гээд тав гурван юм амьдруулдаг.

Х -Өө за за, болсон юм байна ш тээ.

З -Тийн болдогийн амьдардагийн. Амьдруулдагийн.... за хэдэн төгрөг болж байна.

Х -1000 төгрөг л авья даа.

З -Өө өгөлгүй яахав өгнө. Би одоохон мөнгөө хаанаа хийсэн гэж байгаа билээ....

Өвгөн чинь нэг найман нэртэй бас. Амьдардгийн доо, болдогийн. Өвгөн чинь болсон болоогүй юм хийнээ бас.

Өвгөн чинь мөнгө байгаа, хаана хийснээ л олохгүй байгаа байхгүй юу. Чи энэ бичгийг харж байна уу... Зарна гэсэн байгаа биз. Яахав нэг 130 сая гаргачих хүн байвал өгчихнө дөө. Ардаа бас оюутны байртай. Чи ингээд жоохон хөдлөөд хар даа. Тээр энд бас нэг байшинтай. Тэгээд 130 саяд өгчихнө дөө. Өвгөн чинь 99 онд л хотод орж ирсэн ш тээ.

Х -Сүүлд ирсэн юм байна. Хурдан хөл дээрээ босчээ.

З -Тийн болоогүй бас, чи хар даа. /зам дагуу нэлээн цаана харагдах жижиг улаан тоосгон сууц хашааг зүслэн зааж/ ...тэр дараалсан хоёр байшинг бас зарвал зарчихна.

Х -Чи чинь энэ хавийн газрыг бүгдийг нь авчихсан юм биш үү.

З -Өө тнх, 4 хүүхдийн нэг нэг газар байна. Тэр улаан байшин бол 70 сая ш тээ. За за буулаа. Энд намайг хэн гуай ч тоохгүй. Эндхийн авгай нар хариад унтаа л гэнэ, 99 оноос хойш энд чинь хөндлөн байлаа ш тээ. Одоо орохгүй бол амьтад таараад дайлж цайлья гээд... ккк за баяр... хөөш чи завтай яваа бол бууж суух юм уу. Надтай ганц юм ууж бас байж болно ш тээ.

Х -Өө за баярлалаа хөө. Чи баярла. Би ажлаа бодьё.

:

4.    Хиймэл сормуус гомдмоор унадаг

Модны хоёроос суусан хоёр охин сургуулийнхаа тухай юм юмнаас л хамж буу халлаа. Нэг их сүрхий үнэтэй Их сургууль байдаг гэнэ. 2 сая 800 мянгын төлбөртэй.

.

Н/найз/ -Их сургуулийн төлбөр сая найман зуу байхад даварцан үнэтэй юм тэ?

О/охин/ -Манайх ч гэсэн тиймэрхүү үнэтэй.

Н -Тэгэхээр чинь бараг топ төлбөртэй сургууль юм биш үү?

О -Топд СЭЗ, MIU, Хүмүүнлэг...

Х -СЭЗ бас аймар өндөр төлбөртэй байх аа тэ?

О -Тийн СЭЗ MIU-тэй оройлцоо байх. Эгч намайг санхүүгээр сургах гээд. Төлбөр нь бас 2 сая гаран. Би уг нь сэтгүүлч болох гэж байж хэрэггүй юм байгаам ш дээ, ямар ч авцалдаагүй, санхүүд сурч гараад юу ч болох юм тэ.

Н -Эдийн засагч болно ш дээ. Тэгээд л магистр эдийн засгаар.

О -Харин ээ. Хөөш энэ хиймэл сормуус нүд мүдээ будахаар нухаад байдаг уу?

Н -Тийн ш тээ. Нэг унахаараа аймаар гомдмоор унадаг ш тээ.

О - Хөөш сормуус нүдэнд анхаардаг эрэгтэй хүмүүс байна бас. Манай найзын найз залуу аймаар сормуусаа битгий дэрвийлгэ, тэнэг юм элий юм гээд үглээд. Жоохон задгай хувцаслачихаар нь уурлаад. Чи юбка юубка өмс л дөө гээд л ккк.

Н -Яршигаа.

О -Тэгээд хүн угаасаа аймар зожгирчихдог юм бишүү.

Н -Би уг нь аймаар урт сормуустай байсан ш тээ.

О -Уг нь ч хийлгэсэн хүн гоё л харагддаг юм байна лээ.

Н -Унадаггүй бол гоё юм тэ.

О -Нүүр мүүрээ угааж болохгүй, ус ч хүргэж болохгүй гээд л.

Н -Би бол нүүр мүүрээ угаагаад л унтчихдаг байсан ш дээ, зүгээр л байсан.

О -Би ингээд давхраагаа сэтлээд оруулчихмаар санагдаад.

Н -Яах гээд байгаан.

О -Бүлцэн нүдтэй бол лазеран давхраа гоё тэ.

Н -Онигор нүдтэй хүмүүс коонтордоход гоё харагддаг тэ.

О -Одоо ер нь ингэж ажиллаж байхаар хувиараа юм хийвэл жоохон ашиг олох байх аа. Найз нь ингэж бодоод байна. Энэ ажил 8 сараас дээш ажиллаад, цалингийн зээл өгнө гэсэн байхгүй юу тэгээд тэрийгээ аваад урагшаа явна.

Н -Тэг, ёстой зөв.

О -Эгч намайг ямар ч зорилгогүй гээд ...мэдээж хүн бодолтой л хийнэ ш дээ. Эгч үндэсний телевизэд оруулаад би гарчихсан байхгүй юу. 7 хоног ажиллаад л гарсан.

Н -Аан тийм үү, яаж байгаан?

О -Тэгэхгүй бол угаасаа бага цалинтай газар хүн бүрт зарагдаад.

Н -Би одоо танайд ажиллавал болох уу. Танайд 4-өөс ороод шөнө 4 хүртэл ажиллана ш дээ. Тэгээд цагийн ашиг гэж авдаг юм уу?

О -Чи зөөгчийн орон тоо гарвал хүрээд ирвэл. Уг нь орой нэг зөөгч хийвэл зөөгч нар аягүй ашигтай ш тээ, цалин нь яахав 400 мянга. Тэгээд чи 2 саяын сээт зарвал чиний орлогонд нэмэгдээд 20 мянга. Тэгээд нийгмийн даатгал гээд. Дахиад тэд нар чинь орлогын хувь гэж өгнө.

Н -Би ганц өдөр л ганцхан хичээлтэй. Би маргааш нэг газар очиж хийх гээд байгаа. Цуг явах уу 2-лаа тэгвэл.

О -Мм. Одооноос 2 өдөр ажиллаад 2 өдөр амарна гэж байна лээ. Тэгвэл би амардаг өдрөө бас давхар ажиллана караокед.

Н -Ядрахгүй юу?

О -Нэг сар хийгээд үзнэ дээ.

Н -Гэхдээ хүн нэг их нойроор дутаад байдаггүй юм даа.

О -Өдөр унтчихаад л орой нь босоод ажилдаа яваад л.

Н -Би бас тийм юм хиймээр л байна аа.

О -Караоке нь манай гэртэй ойрхон модны хоёрын тэнд, ирээд анкет бөглөчих.

Н -Маргааш 3, 4 гээд явья л даа.

О -Тнх, тэгье. Зүгээр ш тээ шөнө ажиллах. Би оюутан цагаасаа зөөгч, бармен хийгээд сурчихсан болохоор.

:

За ахаа энд буучихья......... ийн чөлөөт цагаараа шөнө өдөргүй ажиллаж мөнгө олохоор шийдсэн хоёр оюутан маань СУИС-ийн хажууд бууцгаалаа. Дараагийн зорчигч мөн оюутан байлаа. Их ч яриа, бас сүрхий зорилготой нэгэн байлаа.

:

5. Найзууд аймаар шоучин

Э/эмэгтэй/ ...Ганц өдөр хичээллээд бөөн завтай цаг болчихоод байна шүү.

Х -Ямар сургууль ганцхан хоног хичээллээд байна?

Э -ТИС. Би чинь хичээлээ шахаад л тэгээд завтай болчихгүй юу.

Х -Өө за за, сайхан цаг гардаг юм байна ш дээ.

Э -Тийн өөрөө зохицуулж чадвал ч.

Х -Зүгээр л юм байна. Хоёулаа хаа хүрэх билээ?

Э -Нарантуул орно. Хичээлийн хажуугаар нэг юм хийхгүй л бол болохгүй юмаа.

Х -Тэгэхгүй бол төлбөр дийлдэхгүй байгаа биз дээ.

Э -Тийн. Манай сургууль 2 сая гаран ш тээ. Тэгээд би чинь байр хөлсөлнө.

Х -Өө тэгвэл аргагүй. Байр хөлсөлнө гэдэг чинь хоолоо өөрөө олно гэсэн үг. Чи чинь их зардалтай оюутан байна. Яалт ч үгүй нэг ажил хийхгүй бол.

Э -Залуу насандаа ажил сайн хийгээд буруутах юм байхгүй ш дээ.

Х -Тийн одоо сайн хийж аваад л дараа нь жаргана ш тээ.

Э -Нөхөр сүүдэргүй байгаа дээрээ хэ хэ.

Х -Тийн шүү.

Э -Нөхөртэй болчихвол хайрлаж байна гэж нэг үзээд, хардаж байна гэж гэрт хориод нэг мэдсэн 3, 4 хүүхэдтэй баяртай болно ш тээ.

Х -Хүүхэдтэй болчихвол тэгээд л амьдралаа л хөөнө шүү дээ.

Э -Би ч тэгж олон хүүхэд гаргахгүй байх оо. Амьдрал үзсэн хүн чинь тэгж шууд гаргахгүй ш тээ.

Х -Аа мэдэхгүй, зарим нь тэгээд л нэг мэдсэн чинь гээд байж байдаг ш дээ.

Э -Би ч бүүр багаасаа амьдрал үзсэн.

Х -Тэр ч магадгүй юм тэрнээс биш охидууд чинь эрчээрээ хүүхэд гаргаад л.

Э -Манай ах эгч нар чинь олон хүүхэдтэй биш л дээ.

Х -Бүгд л нормондоо юу?

Э -2 хүүхэдтэй, бүгд тусдаа гараад явцгаасан хэ хэ.

Х -Чи отгон нь юм уу?

Э -Тийн.

Х -Зарим нь ч сайхан ах эгч нараас татаас аваад.

Э -Би тэгж татаас авдаггүй ш дээ. Хар багаасаа 9-р ангиасаа ажил хийгээд үзсэн.

Х -Тэгсэн бол тэгээд хүнээс авах дургүй болчихно л доо.

Э -Тэгээд л өөрөө хувцас хунараа болгоод нэг их хүнээс авдаггүй юмоо. Бэлэнчлээд сурчихна.

Х -Тийм хүмүүс тэгээд сайн хүнтэй суувал болчихно доо.

Э -Хүн ер нь амьдралдаа ханиа л зөв сонгох хэрэгтэй.

Х -Тийн ялангуяа эмэгтэй хүн.

Э -Тийм үг байдаг ш дээ. Хүн ханиа зөв сонговол эр хүн замаа олж, эмэгтэй хүн зүсээ олдог гэж.

Х -Гоё үг байна, одоо л сонслоо.

Э -Би энэ үгэнд аймаар дуртай, хэ хэ.

Х -Гоё хэлжээ, зарим нь ханиасаа болоод сүйрсэн ч хүн байна. Бас сайн яваа хүн ч байна хэ хэ.

Э -Тэгээгүй нь ч бас байна ш дээ.

Х -Тиймээ, сайн нь илүү олон л доо. ТИС-ийг нөхөргүй төгсдөггүй, анагаахыг авгайгүй төгсөхгүй гэж үг байсан юм даа хэ хэ.

Э -Би тэгвэл нөхөргүй төгсөх нь байна ш тээ хэ хэ.

Х -Чи хэддүгээр курс юм?

Э -Гурав. Би их хажиг зантай, тэгээд бэлэнчлээд байгаа хүнийг харахаар дургүй хүрээд байдаг. Сэтгэлд нийцдэг нь ховор.

Х -Одоо ч ихэнх нь бэлэнчлэх сэтгэлгээтэй тийм л нөхдүүд байгаа шүү дээ. Хүний мөнгөөр хүүхэн эрхлүүлсэн банди нар их байгаа биз.

Э -Би чинь 5-р ангиасаа хичээл заагаад хоол, хичээлийхээ мөнгийг олчихдог л байлаа.

Х -Чи хаана байдаг байсан юм?

Э -Говьсүмбэрт байдаг байсан. Энд байр хамт хөлсөлдөг хүнтэйгээ байнга санал зөрнө. Би дандаа бие дааж өөрөө шийдэх гээд нөгөөдөх бэлэнчлээд.

Х -Чи юуны анги төгсөх юм бэ?

Э -Уул уурхайн инженер, тэгээд магистраа эдийн засгаар хамгаална. Уул уурхайн эдийн засгийн инженер болно.

Х -Хөрвөх чадвар сайтай болох нь ээ.

Э -Би Оюутолгой дээр дадлага хийсэн, цалин нь 500 мянга байсан.

Х -Оюутолгой тэгээд хэр санагдав?

Э -Тийм гоё санагдаагүй, хятадууд маш их. Инженерүүдээ цааш нь гүн рүүгээ оруулдаггүй юм билээ.

Х -Цаад уурхай руугаа оруулдаггүй гэж үү?

Э -Тийн. Ер нь аягүй элбэг дэлбэг. Дотроо дэлгүүртэй хардаг ч хүн байхгүй. Дуртай юмаа авч гарч ороод л. Гэхдээ хаа сайгүй камертай. Яг Монголынхоо инженерүүдийг ажиллуулдаггүй болохоор онцгүй ээ.

Х -Хаалттай гээд байдаг юм.

Э -Бид нар чинь тэгээд оюутан болохоор сайн зарагдана ш дээ.

Х -хэхэ яг тэгнэ дээ.

Э -Одоо хэлгүй л бол манай мэргэжил явахгүй. Анх тийшээ ороход манай нэг ах анкет дээрээ англи хэлээ бүгдийг нь сайн сайн гэж бичээд байгаарай гээд хэ хэ. Тэгсэн сургалт дээр хэлтэй хүмүүсийг нь сугал гэсэн чинь миний анкет гарч ирээд кккк.  Би нээрээ ам фигур тулдаа л гарч ирсэн. Тэрнээс дөнгөхгүй юм байна лээ.

Х -Одоо тэгээд хэлний сургалтууд зарим нь ч худлаа гээд байх юм билээ.

Э -Тийн, тэгээд ер нь их хэцүү өөрийгөө л хайрлахгүй бол хүн чамайг хайрлахгүй гэж. Дадлагаар явж байхад тэд нар чинь зарахын төлөө төрсөн юм шиг л байгаа юм чинь.

Х -хэ хэ тийн ш дээ, тэд нарт бол та нарын цаг сонин биш.

Э -Угаасаа хар багаасаа сурсан юм өөрөө өөрийгөө болгоод л, манай ээж ах хоёр бол мундаг шүү. Аав маань нас барахад ээж маань тэрсхэн 7 хүүхэдтэй үлдээд. Яг тэр үе чинь зах зээл шилжээд хямарч байсан үе. Одоо манайхыг ямар байж байгаад ямар болсныг хараад хүмүүс гайхдаг ш дээ. Ах эгч нар гэж мундаг хүмүүс байна аа. Тэр хэдийнхээ буянд өдий зэрэгтэй явж байна.

Х -Айлын том ухаантай бол бусад нь тэгээд л болчихож байгаа юм даа.

Э -Ах эгч нар хувийн компани энэ тэртэй хүмүүс зөндөө л байдаг. Би тэгээд бэлэн мөнгө авья гэж боддоггүй. Манай ах ч гэсэн бэлэн мөнгө өгнө гэдэггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгохгүй гээд дандаа тэгдэг.... кккк. Би бас найз охидууддаа “та нар эцэг эхийн буянд амьдарч байна. Амьдрал дээр гараад яанаа гээд л. Тэгэхээр өнөөдүүл чинь боль боль чи яг манай ээж шиг ярьж байна гээд л хэ хэ. Амьдрал үзээгүй хүмүүс чинь цаанаа шал өөр. Манай найз охидууд шоудахаар би “хэдэн төгрөгөө өөртөө зориул. Нөхөр хүүхэдтэй болохоор өөртөө зориулж чадахгүй” гээд. Тэгэхээр л “чи яг манай ээж шиг чи нээрээ” гээд л байдаг.

Х -Чи тэгээд үерхдэг залуугүй байгаа юм уу?

Э -Тэгээд сонирхол төрөхгүй, хэтэрхий шоучин юм шиг санагдаад л. Одоо надад үерхэх шаардлага хэрэггүй. Түр зуурын хүн хэрэггүй хэ хэ. Гэхдээ гэрийнхэн хүнтэй суу гэхийн. Би чинь бас нэг жил өнжөөд, ажил хийж байр сургуулийн төлбөрөө босгоод.

Х -Сайн байна ш дээ. Тэгж зүтгэж олсон мөнгөөрөө яаж шоудах юм.

Э -Манай найзууд бол нээрээ аймар шоудна ш тээ. Ална. Нөгөө 70 ороод тэгээд л явж өгнө дөө хэд хоног. Миний 70 дээр нэмэгдэл ороод 105 мянга ордог юм....  Одоо магистр хийгээд хоолондоо хүрлээ дээ.

Х -Тэгээд нэг ханийн бараа харж дээ чи.

Э -Манай ах эгч нар бүгд ханийн тэнгэртэй хэ хэ, манай аав бас сайн хүн байсан.

Х -Талийгч аав чинь их буянтай хүн байж дээ. Тэгээд үр хүүхэд нь сайн явж байхгүй юу.

Э -Мундаг буянтай бас их юм мэддэг хүн байсан. Тэгээд манай ах эгч нар дээд сургууль төгсөөгүйээ, гэхдээ бүгд л сайхан амьдарч байна. Заавал сургууль төгссөнөөрөө болдоггүй юм шиг ээ. Ганц би л төгсөх гэж байна.

Х -Чи ганц элит нь болж гарч ирэх гэж байгаа юм байна даа.

Э -Дандаа хувиараа юм хийгээд явцгаасан. Ер нь ухаантай бол тэгээд л амжилттай явж болдог гэдгийг харуулсан. Одоо манайх малтай болж байгаа хэ хэ. 7 хоног намар хөдөө мал дээр байж үзлээ. Манай аав наймаанд их одтой хүн байсан ноолуур энэ тэр гаргадаг байсан. Баянжаргалан сумын хамгийн анхны том дэлгүүр нээж байлаа.

Х -Танай аав тэгвэл хөл дээрээ боссон бизнесмэн байсан байна ш дээ.

Э -Тийн, тэгээд аавын бие муудаад эм тариа нь үнэтэй. Тэгээд л бүх юмаа зарж байсан. Манай ээж тэгээд л юу ч үгүй үлдсэн, аав нас бараад.

Х -Өвдөхөөр л тэгээд хэрэггүй болж байгаа юм даа.

Э -Тийм юм билээ. Аймаар... Гэхдээ манай ээж бүгдийг нь дахиж босгосон шүү. Хүн хичээвэл болдог юм билээ. За ахаа ингээд зогсчих. Би одоо Дундговь явах гэж байгаа юм. Бас нэг хичээл ном дадлагын ажлаар.

Х -За тэгвэл болгоомжтой яваарай. Сургуулиа төгсөж чадалтай инженер болоорой доо. Оюутолгой- уурхайн цаашаа  гүн рүү нь ордог инженер болоорой за.

Э -ккк баярлалаа... Хичээгээд л байгаа. Баяртай ах аа.

 .

Үүгээр би ч бас түр баяртай гэж хэлье. Сонин дуулгахад нөгөө гэрийнхэн нь  хайгаад байдаг хоёр охины нэг нь олдож нутаг буцсан. Энэ удаад цаг тулгаад буулгаж амжсангүй. Ирэх баасанд дэлгэрэнгүй өгүүлнэ ээ. Бүгдэд ажлын амжилт.

.

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
хүрэл:
хооюон хүү сайн л яваад байна уу бие тэнхээ сайн биз цаг агаар тогтворгүй зуслан тухгүй тиймхэн л байна өдийд уул нь зуслан эхэлсэн байдагсан, одоо байдгүй ээ ганц нартай өдөр хүн ирвэл орой нь буцаад явцгаачихаж харагдана эл хульхан хөршгүй тиймхэн л байна за бичлэг таалагдлаа сүүлийн охин сүрхий мөлжүүртэй санагдлаа юм-үзийн хэлдэг бас үнэний ортой л байх гэхдээ яг одоо бол ингэж л байж хөл дээрээ зогсохгүй бол буруу дэвчих гээд байна аа за амжилт шүү
2014-05-22
юм-үз:
сайн байцгаана уу? хоовон минь бие данги уу. сүүлийн зорчигч, оюутан охин "уг нь" гайгүй болтой ч, хань ижилтэй болоодохлоороо хэм давсан"яхийсан яхир", түүгээр зогсохгүй үр хүүхдээ ч "эвдчихээр ээж" болчихолгүй ухаанаа өөрөө ч мэдэлгүй гээчихэлгүй байвал. ийн хэлж өгүүлсэн минь учиртай, дюутан байхад минь нэг иймэрхүү охин байсан, тун хэрсүү гэхээсээ эргэн тойрноо харж үзэгдснээ санаа оноондоо шүүмжилж "яг таг" байх гэдэг, яг л 2+2=4, үүнээс өөрөөр байж болохгүй гэдэг шиг л юм болох. амьдралд 2+2=4 тэр болгон байгаад байдаггүйчлэн шигхань ижил, үр хүүхэд байгаа ч нэг л ганцаардмал, харцыг нь ажаад харахад нүд нь "сиймхий гуниг"-тай.
2014-05-22
sainuu:
sain uu hoovon suuliin ohin yamar uhaantai yum be esbel ih hersuu ussun bn iim ohid zaluus ih ni yahav olon boloosoi bilee mash ih taalagdlaa amjilt husie hoovondoo bayarlalaa.
2014-05-21
saihan:
suiliin huuhdiin yaria taalagdlaa
2014-05-21