Авлига зохион байгуулалттай түвшинд шилжжээ
2014-06-13

Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг тогтоох судалгааны үр дүнгийн талаарх мэдээллийг Төрийн ордонд хийлээ. АНУ-ын ОУХА-ын санхүүжилтээр хэрэгжиж буй  “Монгол Улсад засаглал, ил тод байлдыг дэмжих” төслийн хүрээнд хагас жилд тутамд хийсэн байна.  Хэвлэлийн хуралд АНУ-ын Азийн сан, Сант марал сан болон Мерси Кор олон улсын байгууллагынхан хэвлэлийн хуралд оролцсон юм. Төслийн хүрээнд энэ оны гуравдугаар сард явуулсан судалгаагаар өрхийн түвшин дэх авлигын цар хүрээ, тохиолдлыг судалжээ. Судалгааг зургаан аймгийн 21 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн 1360 өрхийн дунд явуулсан байна. Үүнээс өмнө авлигын түвшинг тогтоох нийт 12 судалгаа явагджээ. Судалгааны талаар “Сант марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати:

4

-Авлигын талаарх мэдлэг ойлголт, тогтмол хандлага судалгаа хийхэд маш чухал байдаг. 2006 онд АТГ байгуулагдаагүй байсан. Энэ үед судалгаагаар иргэд АТГ байгуулагдах хэрэгтэй гэж үзэж байсан. АТГ-ын үйл ажиллагаа 2009 онд анх байгуулагдсанаасаа хойш өнөөдөр алдаад дутагдал байгаа ч зөв тийшээ явж байна. Анх авлигын талаарх судалгаагаар хувь хүний хооронд жижиг зүйл байсан бол одоо зохион байгуулалттай чиглэлд орсон. Авлигын зохион байгуулалттай хэлбэрт судалгаа хийх хэрэгтэй гэлээ. Судалгаан оролцогчдын 81 хувь нь авлига байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

5

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин