“МОН РОБОТ-2014” ирэх сард болно
2014-06-17

Монгол-Солонгосын хамтарсан “МОН РОБОТ-2014” тэмцээн ирэх сарын 24-26 ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд болно. “Nature’s fury” сэдвийн хүрээнд  БШУ-ны сайдын нэрэмжит болон зохион байгуулагдах “МОН РОБОТ-2014” тэмцээн  нь сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, технологийн дэвшилтэй танилцуулах зорилготой аж. Манай ерөнхий боловсролын сургуулийн 6 – 10 дугаар ангийн сурагчдаас гадна Солонгосын  ахлах сургуулийн хүүхдүүд оролцох тэмцээний ялагчдыг нэг, хоёр, гурав, тусгай байр эзлүүлж, шагнаж урамшуулах юм байна.

а

“МОН РОБОТ-2014” тэмцээнд оролцох сонирхолтой хүүхдүүдийг БШУЯ-ны харьяа “ШИНЭ ЭХЛЭЛ” олон улсын лаборатори сургууль дээр долоодугаар сарын 20-ныг дуустал бүртгэх аж.

ө

В.Бат 

Shuud.mn
Сонин хачин