Архидан согтуурч, хүний аминд хүрчээ
2014-06-30

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч амралтын өдрүүдэд 145 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэний 109 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд явж буй аж.

ө

Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж энэ сарын 29-ний ням гаригт БЗД-ийн 12 дугаар хороонд оршин суух эмэгтэй, 51 настай Н гэгч бусдын аминд хүрсэн байна. Гэмт этгээд нь согтуурсан үедээ өөрийн хамтран амьдрагч 55 настай эрэгтэй О гэгчтэй маргалдан, түүний цээжин тус газарт хүйтэн мэсээр гэмтэл учруулж, амь насыг нь хохироожээ. Уг хэрэгт харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

а

Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс болж танхайрах, бусдын биед гэмтэл учруулах төрлийн гэмт хэргийн дуудлага нэмэгдэх  хандлагатай байгаа гэнэ. Тиймээс иргэдийг аливаа гэмт хэргийн холбогдогч, хохирогч болохоос сэрэмжлэн, архи согтууруулах ундааны зүйлээс татгалзах, хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин