Усанд осолдсон иргэдийг эрэн хайж байна
2014-07-02

Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр Баянхонгор аймгийн Баянговь сумын 1 дүгээр багийн нутаг “Бор-Ичээтэй” гэдэг газар энэ сарын 1-ний өдөр аадар бороо орсны улмаас 14 өрх айл усанд автаж, авто зам эвдэрсэн аж. Сумын Онцгой комисс хуралдаж үерийн усанд эвдэрсэн авто замыг засаж байж иргэдийг аюулгүй болгохоор ажиллаж байгаа аж.

ы

Мөн Сүхбаатар аймгийн Халзан сумын 6 дугаар багийн нутаг “Харвах” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ аянганаас хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр Аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллаж бүрэн унтраасан байна.

ы

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг “Холтос нуга” гэдэг газар өнгөрөгч зургаадугаар сарын 21-нд “Эгийн гол”-ын усанд иргэн Ө /18 настай, эрэгтэй/ осолдсон мэдээллээр аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байна.

ы

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг “Баян голын” адаг гэдэг гэзар “Эгийн гол”-ын усанд иргэн энэ сарын 1-нд Г /27 настай, эрэгтэй/ осолдсон тухай мэдээллээраймгийн Онцгой байдлын газрын  албан хаагчид эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж байгаа аж.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин