”Болор цом”-д хэн түрүүлэх вэ?
2010-12-03

Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом-28" наадмын тэргүүн шүлэгчээр хэн тодорч, Янжинлхамын таалалд багтах вэ гэсэн тааварт жил болгон ногт ганзгалж ирээд айргийн тавд багтаад буцдаг найрагчдын нэр дуулдаж байна.

"Болор цом" наадам Дарханд болно. Дархан олон сайхан яруу найрагчтай. Тэднээс МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүхийн нэр дуулдаж байгаа бол зарим хүн  өнгөрсөн жилийн наадамд аман хүзүүдсэн Дархадын гэж цоллуулдаг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Мягмаржавыг онцолж байна.  Гэхдээ “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудоржийг хоёр дахь удаагаа цом хүртэнэ гэсэн таавар ч яригдаж байгаа юм.

О.Нэргүй
Shuud.mn
Сонин хачин