Уралдаан зарлажээ
2014-07-18

Нийслэлийн Соёл урлагийн газраас Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг зарлажээ. Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах уралдааны зорилго нь хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжүүлэх, дэмжих, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвхи сонирхлыг өрнүүлэх аж.

ө

Уралдааныг дан найрал дуу, хөгжимтэй найрал дуу гэсэн хоёр төрлөөр зарлажээ. Бүтээлийг есдүгээр сар хүртэл хүлээн авч, мөн сард уралдааныг дүгнэх юм байна. Шалгарсан  бүтээлийг Нийслэлийн ойн өдрөөр зохион байгууллагддаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны уралдааны заавал дуулах дуугаар сонгох аж. Мөн нэгдүгээр байр эзэлсэн уран бүтээлчийг 1.5 сая, хоёрдугаар байр 1 сая, гуравдугаар байр 500 мянга, тусгай байрыг 250 мянган төгрөгөөр шагнах юм байна.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин