Эрдэс бодисууд хүний биед ямар ач тустай вэ?
2014-08-04

 Хүнс тэжээлийн мэргэжилтэн ба зөвлөх доктор Жанчивын Октябрьтой ярилцав.

y

Та бодисын солилцооны тухай ойлголтыг тайлбарлана уу?

Аливаа амьд организм бүхэн гадаад орчноос хэрэгцээтэй зүйлээ авч оронд нь дотоодод нь илүүдсэн үлдэгдэл зүйлсээ гадагш гаргах байдлаар харилцан солилцож байдаг. Үүнийг бодисын солилцоо гэж нэрлэдэг. Энэ нь амьд биемахбодийн онцлог юм. Амьд биет бүхэн тэр байтугай хүн хүний бодисын солилцоо харилцан адилгүй байдаг ч ерөнхийдөө адил зарчимтай. Бодисын солилцоонд үндсэн шимт бодис болох уураг, өөх тос, нүүрс ус, мөн аминдэм, эрдэс бодис, ус хамгийн чухал үүрэгтэй. Эдгээр бодис тус бүр нь бидний биеийн эрүүл мэндийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Шимт бодисуудын хүний бие махбодид шаардлагатай хэмжээ, харьцаа нь нас, хүйс, жин, өндөр болон улирал, ажил хөдөлмөрийн онцлог, хүрээлэн буй орчин, биеийн эрүүл мэнд зэрэг олон хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөнө. Иймд хоол тэжээлээр авах шимт бодисын хэмжээг тухайн хүний онцлогт тохируулан зөв тооцоолох нь чухал юм.

 7

Бодисын солилцоо хэвийн явагдахад эрдэс бодис чухал үүрэгтэй. Ингэхэд эрдэс бодис гэж юу вэ?

Эрдэс бодис нь илчлэг гаргадаггүй. Хоногийн хоолны тунгийн 1 орчим хувийг эрдэс бодис эзэлдэг байна. Эрдэс бодис нь эд, эсийн бүтцийн материал болох, ус, давсны солилцоог тэгшитгэх, хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалах, ферментүүдийн үйл ажиллагааг нөхцөлдүүлэх зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Бас цусан дах давсны хэвийн хэмжээг хадгалахад идэвхитэй оролцдог. Ялангуяа бие организмын хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалахад эрдэс бодисуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг онцгой их байдаг юм Хүнсний эрдэс бодисуудыг хүчиллэг, шүлтлэг гэж хоёр хувааж үздэг. Шүлтлэг эрдэс бодисуудад кальций, магний, калий, натрий зэрэг бодисууд багтана. Харин хүчиллэг эрдэс бодисуудад фосфат, сульфатууд, хлоридууд ордог. Сонирхуулахад  эрдэс бодис хүний бие организмд хэр их чухал болохыг анх 1879 онд Форстер гэдэг эрдэмтэн давснаас бүрэн ангижруулсан махаар нохойг хооллож туршилт хийсний үндсэн дээр тогтоосон байдаг. Ингэхэд өлсгөлөн байсан ноход давсгүй мах хангалттай хэмжээтэй идсэн ч үхэж байжээ.

6

Эрдэс бодис тус бүрийн организмд  гүйцэтгэх үүрэг ямар байдаг вэ?

Хүний бие организм 70 орчим элементийг ус, хоол хүнс, агаараас авдаг байна. Эдгээр нь бие организмын үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг. Ялангуяа яс, булчин, дотор эрхтэний эрчимтэй өсөлтийн үед хоол хүнсэнд эрдэс бодис байх нь маш чухал. Натрий нь хүчлийн тэнцвэрийг барих, хэвийн цусны даралтыг тогтоох, бие организмыг шингэний алдагдлаас хамгаалах, булчингийн идэвхжилд нөлөөлдөг. Калий нь эд эсийн дотор усны балансыг тэнцвэржүүлэхэд нөлөөлнө. Түүнчлэн зүрхний булчингийн хэвийн ажиллагаанд ч калий шаардагддаг. Калий төмс, алим, үзэм зэрэг жимсэнд илүү агуулагддаг. Магний нь гэдэс ходоод, цөсний хүүдийн гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж цөс ялгаралтыг сайжруулна.

:

Кальций нь яс болон шүд бэхжүүлэх, зүрхний болон мэдрэлийн системийн үйл ажиллагаанд шаардлагатай.  Төмөр нь хүний цусны улаан эсийн гемоглобины бүрэлдхүүн хэсэг учраас цус төлжилтөнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү эрдэс бодис дутагдахад амархан ядрах, үс бууралтах, хумс хугарамтгай болох зэрэг шинж илэрдэг. Зэс нь биохимийн чухал урвалуудын үүсгэгч бол цайрын дутагдал нь арьс хуурайших, өсөлт удааширах, бэлгийн бойжилт зогсох зэрэгт нөлөөлнө. Селен дутагдах нь Е аминдэмийг хангалтгүй хэрэглэсэнтэй холбоотой байдаг бол хром нь цусан дахь сахарын түвшин зохих хэмжээнд байхад хэрэгтэй. Йод нь бамбай булчирхайн хэвийн ажиллагааг зохицуулдаг бол фтор нь шүд болон ясны эд эс бэхжихэд нөлөөлж ясны найрлага дахь фосфор нь эд эсийг сэргээхэд тустай.

5

Эрдэс бодисын дутал организмд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

Хүн өвчин эмгэгийг үндсэн 3 замаар, тухайлбал, хоол хүнсээр, амьсгалах агаараар, хүрэлцэхүй эрхтэнээр тус тус олдог байна. Үүнээс амьдрахын тулд өдөр бүр хэрэглэдэг хүнс хоолоор дамжих өвчин эмгэг нь хүний өвчлөлийн шалтгааны 80 гаруй хувийг эзэлдэг гэсэн шинжлэх ухаан дүгнэлт байдаг. Хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай шимт бодис болох эрдэс бодисын дутал нь олон янзын эмгэгийг үүсгэнэ. Эрдэс бодисууд агуулаагүй хоол хүнсийг хэрэглэснээр аажимдаа бие организмыг мөхөөх ч аюултай.  Энгийн жишээ татъя. Хүн бүхэл амьдралынхаа туршид ердөө ганц халбага иод хэрэглэхэд хангалттай юм.  Хүн хоол хүнсээрээ эрдэс бодис иодыг зохистой хэмжээгээр авч чадахгүйгээс иод дутлын эмгэгт өртдөг ба ингэснээр биеийн хэвийн өсөлт, хөгжилт саатаж, оюуны чадавхид сөрөг нөлөө үзүүлдэг. Цусан дахь кальцийн ион нь зүрхний үйл ажиллагааг сэргээх ба зохицуулахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Ясанд кальци дутагдахад яс сийрэгжих өвчин үүснэ.

 .

Бид хэрэгцээт эрдэс бодисоо хаанаас олж хангах ёстой  вэ?

Мэдээж, зөвхөн хоол хүнсээр дамжуулж авна. Амьтны гаралтай хүнсний зүйлд  калийн давс, ургамлын гаралтай хүнсэнд натрийн давс илүү агуулагддаг бол магний будаа, буурцагт ургамал, ногоон навчит ногоо, вандуй, самар, шоколаданд  элбэг байна. Кальций ихтэй хүнсэнд сүү, тараг, шахмал аарц, навчит ногоо багтана. Мах, тэнгис далайн гаралтай бүтээгдэхүүн, цэцгэн толгой буюу броколли, вандуй, буудайн хивэг зэрэг нь төмрөөр, самар, вандуй, буудайн бүхэл үр зэсээр, мах, өндөг, загас селенээр, далайн амьтан ургамал, мах, навчит ногоо нь цайраар баялагт тооцогдоно.

_

Таныг дэлхийд алдартай “Хербалайф” брендийн зөв хооллолт, хүнс тэжээлийн Монгол дахь зөвлөхөөр ажилладаг гэсэн. Энэ компанийн бүтээгдэхүүний талаар уншигчиддаа товч мэдээлэл өгөхгүй юу?

Зөв зохистой, тэнцвэржүүлсэн хооллолт, жин хянах болон гадна арчилгааны шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж  бүтээгдэхүүнээ таван тивийн  80-аад орон, түүний дотор манай улсад нийлүүлж  байгаа дэлхийн  томоохонд орох Хербалайф (Herbalife) компани 1980 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийд нэр хүндтэй эрдэмтэд, түүний дотор Нобелийн шагналтан ордог бие даасан шинжээчид болон хамтран ажилладаг хараат бус эрдэм шинжилгээний байгууллагын судалгаанд тулгуурлан бүтээгдэхүүнийхээ найрлага, чанарыг туршиж тогтоодог. ХБНГУ, АНУ, Өмнөд Солонгос, ОХУ зэрэг өндөр хөгжилтэй орны  шинжлэх ухааны байгууллагуудад хийсэн клиник судалгаагаар аюулгүй байдал, үр ашгийг нь нэгэнт нотолчихсон Хербалайфын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй илүүдэл жин, таргалалт нэмэгдэж буй өнөө үед энэ компанийн бүтээгдэхүүн хэрэглэх нь олон талын ач холбогдолтойг туршлага  харуулж байна. Гэхдээ зөв хооллолт гэдэг хэн нэгийг дагаж дууриах, сэтгэлийн хөөрлөөр сонгодог зүйл огт биш. Ийм болохоор анхнаасаа хоол хүнсээ сонгохдоо өөрөө сайн мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой.

5

http://www.herbalife.mn/

Shuud.mn
Сонин хачин
j.cnimeg:
Erhemee yu ch medehgui baij setgegdel ih bishej bna a. Taniig zugeer l urubduj bn
2017-12-16
galsan:
zaillul huurhii ene muu ugtaabar guaig herbagiin heden teneg huuhnuud nohoid baridag mod met ashiglahiim daa surenhorloo hen heh ch bilee tom tsoltoi tom bugstui huuhnuud ni tag chig amia hoohoilood suulee habchaad.....................
2014-08-04