Ц.Элбэгдорж, В.Путин, Си Зиньпин нар уулзана
2014-09-11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Тажикистан Улсын нийслэл Душанбе хотыг зорилоо. Тэрбээр Душанбе хотод энэ сарын 11-12-ны өдрүүдэд  болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцох юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурлын үеэр 2025 он хүртэлх стратегийн бодлого, гишүүн орнууд байгууллагын хэтийн хөгжлийн хандлага, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх асуудлыг  хэлэлцэх аж. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжлийн төсөлд байгууллагын гишүүн орныг тэлэх бодлого хэрэгжүүлэх гэнэ.

н

Энэхүү хуралдааны үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзах юм байна.

б

В.Бат
Shuud.mn
Сонин хачин